COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хамгийн сайн найзад байх ёстой 7 чухал чанар

2018 оны 4 сарын 23

Нөхөрлөл гэдэг нь өөрөө хайрын нэг хэлбэр. Арай сонирхолтой хэлбэр. 

Чамайг ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж, ойлголцож, дэмжиж тулдаг хосгүй гайхалтай хүмүүс бол чиний найз нөхөд. Хичнээн удаа муудалцаж, үл ойлголцсон ч “сайн найз нөхөр” хэзээд дэргэд чинь үлддэг. Эцсийн эцэст нь бид хамгийн чухал хүмүүсээ л өөрсдийн амьдралдаа авч үлдэх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн сайн найзад чинь байх ёстой 7 чухал чанар: 

UO STYLE: WHAT SHE SAID | Urban Outfitters Blog

1. Шүүмжлэл байхгүй

Хоосон хөргөгч, тэнэг хувцаслалт, чиний гаргадаг балай зан чанаруудыг хүртэл тэр огтхон ч тоодоггүй. Хамгийн сайн найз гэдэг нь чиний гаргасан алдаа, харагдах байдлаар чинь хэзээ ч шүүмжилдэггүй, байгаагаар чинь хайрладаг хүнийг хэлдэг. 

2. Итгэлцэл

Тэр найз хөвгүүн, ээжээсээ түрүүнд чамтай нууцаа хуваалцаж, чамтай ярилцахыг илүүд үздэг. Гэхдээ чи түүнтэй нууцаа хуваалцсан ч, тэр чамтай хуваалцсан ч та хоёрын нууц та хоёрын дунд л үлддэг. Түүнд ямар ч цаг үед итгэж болно гэдгээ чи мэдэрдэг. 

friends, bff, and jump image

3. Хүндлэл

Мэдээж үргэлж тэр чамтай санаа нийлэхгүй, гэвч тэр цаг үргэлж чиний санаа бодлыг хүндэлж байдаг. Тэр өөрт хүсдэг хүндлэл, сайхан сэтгэлээ чамд ч мөн илэрхийлэх ба та хоёр хэзээд бие биенээ үнэлж хүндэлдэг.

4. Уучлах сэтгэл

Discover and share the most beautiful images from around the world

Алдаа гаргасан ч бие биенээ хялбархнаар уучлах сэтгэл та хоёрын сэтгэл зүрхэнд үргэлж хадаастай байдаг.

Сайн найз чинь чамайг уучилдаг, учир нь тэр чамайг дараагийн удаа илүү дээр байх болно гэдэгт итгэдэг. Бие биенээ алдаа дутагдал гаргадаг гэдгийг хүлээн зөвшөөрч, өсч дэвших боломжийг бүрдүүлдэг бол сайн найзууд байдаг юм шүү. 

5. Сайн сонсогч

Хэн ч чамайг сонсохгүй байхад сайн найз чинь л чиний салалтын тухай 45дахь удаагаа ч томоотой суугаад сонсоход бэлэн байдаг. Сайн сонсогч байх нь сайн найзын маш чухал чанаруудын нэг. 

coachella, goals, and friends image

6. Тусалж дэмждэг

Чи түүнийг үлдээч гэж гуйснаас биш, өөрөө чиний дэргэд байхыг хүсдэг учраас чиний дэргэд наалдаастай л байдаг. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон тэр чиний ард чинь асаалттай танк шиг зогсож л байдаг. Гайхалтай нөхөрлөлгүйгээр бид хэцүү давааг давж, тэнэг зүйлсийг хамтдаа хийж, дурсамжийг бүтээж чадахгүй л байсан шүү дээ.

7. Хүлээн зөвшөөрдөг

Сайн найзаасаа чи ямар нэг байдлаар ичих шаардлага гардаггүй. Чиний бүхий л сул тал, дутагдлуудыг чинь хүлээн зөвшөөрч байгаагаар чинь хайрлаж дэмжиж байдаг хүн бол жинхэнэ сайн нөхөр. 

Эх сурвалж: joy.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56394
1 эможи

keyboard_arrow_up