COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бид яагаад нарны тос хэрэглэх шаардлагатай вэ?

2018 оны 4 сарын 23

Arslan.mn

Наранд хичнээн хайртайг чинь мэднэ ээ. Дулаахан илчинд биеэ ээж, зунжингаа гар хөлөө аль болох ил гарган алхах дуртайг чинь ч тэр. Гэхдээ нарны хэт ягаан туяаны үйлчлэлээс хамгаалах “бамбай”-тайгаар дуртай зүйлээ хийхгүй бол, бид өөрсдөө ч мэдэлгүйгээр наснаасаа эрт хөгширч, гоо сайхан эрүүл мэндээ гундаасаар байдаг.

Ялангуяа UV туяаны үйлчлэл хамгийн өндөр байдаг зуны улиралд өдөр тутамдаа, ялангуяа амралт зугаалгаар явж, хөдөөгүүр аялаж, лагерь гарах гэж байгаа тохиолдолд нарны тосыг зайлшгүй хэрэглэлгүй болохгүй.

Нарнаас заавал хамгаалах хэрэгтэй гэж үү?
Наранд удаан явж жаахан л түлэгдэхэд түргэн хөгшрөлтийн шатууд явагдаж, арьсны хорт хавдар тусах магадлал өндөрсдөг. Нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал өөрсдөө ч мэдэхгүйгээр харлаж, үрчлээтэж, эрүүл бус дүр төрхтэй, өвчтэй арьстай болно гэсэн үг. Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Нарнаас хамгаалах тос хэрэглэснээр нүүрний арьс яг өвлийнх шиг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална. Мөн нүүрний арьс цэвэрхэн, өнгөлөг бор болдог. Нүүрэндээ SPF-тэй энгэсэг хэрэглэсэн ч, хөл гар, хүзүүний арьсыг ч бас нарнаас хамгаалах хэрэгтэй юм.Мөн хүйтэн сэрүүний улирал, бүрхэг бороотой өдөр ч хамаагүй байнга өдөр болж байгаа л бол нарны тосыг хэрэглэх хэрэгтэй. Учир нь ямар ч зузаан үүл нарны хорт туаяг хааж чадахгүй. Ялангуяа манай орны эрс тэс уур амьсгал давамгайлсан, хатуу ширүүн нөхцөлд бил арьсаа бүр ч илүү хамгаалах хэрэгтэй. Нарны тос нь нарны туяа, ширүүн салхи, тоос тоосонцор, агаарын бохирдолоос арьсыг хамгаалдаг

Нарны тосон дээрх SPF-ийн тэмдэглэгээ ямар учиртай вэ?
Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 – зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг. Наранд гарснаас хойш эхний арван минутанд л арьс түлэгдэх эхний шатандаа орж эхэлдэг. Нарны тосны хамгаалах хугацааг тодорхойлоход SPF15-ийн тоог нарны туяа үйлчлэх дундаж хугацаа болох 10 минутаар үржүүлж гаргана. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй. Монгол хүний хувьд хамгийн тохиромжтой нь SPF15-30, SPF/РА++ 30 гэсэн тэмдэглэгээтэй нь юм.

SPF-ээс гадна зарим тосон дээр РА гэсэн тэмдэглээ байдаг нь нарнаас хамгаалахаас гадна харлуулахгүй гэдгийг илэрхийлдэг.

Тэмдэглэгээ Хамгаалах хугацаа Тэмдэглэгээ Хамгаалах хугацаа
1 SPF15% 3 цаг РА+ 4 цаг
2 SPF30% 5 цаг РА++ 8 цаг
3 SPF40% 7 цаг РА+++ 8-аас дээш цаг
4 SPF50% 9 цаг    

Нарны хэт ягаан туяа нь хоёр төрөлтэй. UVA нь арьсны гүнд нөлөөлж хөгшрөлтийг нэмэгдүүлж, арьсыг амархан үрчлээтүүлдэг. Харин UVB нь арьсыг маш хурдан түлдэг нарны хэт ягаан туяа юм. Хоёулаа л арьсны хорт хавдрыг дагуулдаг. PA+++ нь зөвхөн UVA туяанаас хамгаалдаг бол SPF нь UVA, UVB хоёр туяанаас хоёулангаас нь хамгаалдаг.

Нарны тосыг өдөрт хэдэн удаа түрхэх хэрэгтэй вэ?
Арьсны хэлбэр болон наранд хэр удаан байхаасаа хамаараад тосны SPF-ийн хэмжээг сонгож болно. Арьс эмзэг, цайвар байх тусам SPF өндөр байх шаардлагатай. Түүнчлэн тосоо хэдэн цаг тутамд түрхэх ёстойг хүснэгтээс харж болно.

Арьсны хэлбэр 1 цаг 2 цаг 3 цаг 4 цаг 5 цаг
Маш цагаан /маш эмзэг арьс 15 30 30 45 45
Цагаан/ эмзэг арьс 15 15 30 30 45
Цагаан арьс 15 15 15 30 30
Дунд зэрэг арьс 8 8 15 15 30
Бор арьс 4 8 8 15 15

Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүний найрлаганд юу орсон байх ёстой вэ?
Нарны хэт ягаан туяанаас хамгаалах шүүлтүүр: Энэ нь нарны хэт ягаан туяаг шүүж түлэх үйлчлэлийг нь бууруулдаг. Энэхүү идэвхтнй найрлагуудын нэгдэлд avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг найрлагууд орсон байж болно.
E амин дэм. Энэ амин дэм нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй ДНК-гийн гэмтлээс хамгаалдаг.
Хамгийн гол нь цайрын исэл (Zinc Oxyde). Цайрын исэл нь UVA, UVB хорт туяанаас зэрэг арьсыг хамгаалдаг цор ганц найрлага бөгөөд үүний найрлаганд нь орсон хувь хэмжээ болон бусад будгуудтай зохицох, арьсанд шингэх шингэц зэргээсээ хамааран нарны тоснууд өөр өөр үнэтэй байдаг. Хямд үнэтэй нарны тоснуудад цайрын ислийн найрлага ихэвчлэн 5% -аас хэтэрдэггүй. Гэтэл арьсыг өдөржин хамгаалж чадах дундаж хэмжээ 7%-20% байдаг юм. Тиймээс нарны тосон дээрх найрлагыг нь хараад, ажил, амьлралын онцлогтоо тохируулан сонголтоо хийгээрэй. Байнга гадуур гарах хэрэгтэй байдаг бол 15%-20% цайрын ислийн найрлагатайг, оффис, барилга дотор ажилладаг бол 7%-9%-тайг сонгоход тохиромжтой.

Эх сурвалж: goolingoo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56392
0 эможи

keyboard_arrow_up