COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шүдээ цайруулах 7 арга

2018 оны 4 сарын 20

Хүн бүр л хөгшин, залуугаас үл хамааран эрүүл, цагаан шүдтэй байхыг хүсдэг. Яагаад гэвэл гялалзсан цагаан шүд хүн бүрийн хүсдэг зүйл.

Ингээд танд инээмсэглэл өгч чадах дараах 7 байгалийн ашигтай аргыг танилцуулж байна.

1.Алимны цуу

Сардаа хэд хэдэн удаа шүдний сойзныхоо үсэн дээр цөөн дусал алимны цуу дусаан сойзныхоо бактерийг цэвэрлэж байгаарай. Усаар зайлж цэвэрлэтлээ болгоомжтой хандах хэрэгтэй. Цуу исгэлэн, хүчтэй бөгөөд түлэх аюултай. Энэ чанар нь бас шүдний тобыг арилгаж, бактерийг устгадаг гайхалтай давуу тал болдог. Гэхдээ хэтэрхий удаан шүдээ үрэх хэрэггүй. Учир нь таны шүдийг гэмтээж мэднэ.

2.Шүд цэвэрлэх утас

Шүдний утас буйлны эрүүл мэндийг хамгаалдгийг бид бүхэн мэднэ. Үүнээс гадна шүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, гялалзахад тусалдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Яагаад гэвэл шүдний утас хоолны үлдэгдлийг зайлуулж бактераас сэргийлдэг. Бактер нь шүдний өнгөрт нэвтэрч орон шүдийг бохирдуулан улмаар харлуулдаг. Тиймээс шүдний утас нь шүдийг хоолны үлдэгдлээс хамгаалагч юм.

3.Хүнсний сода

Гэрт байдаг энэ гар доорхи зүйл нь таны шүдний бактерыг устгахгүй ч шүдийг тань цагаан болгох чадалтай. Хүнсний сода нэг цайны халбага шар юм уу ногоон нимбэгний шүүстэй хольж хутган, түүнийгээ шүдний сойзоороо аван шүдээ зөөлхөн үрээрэй. Ер нь нимбэг шиг исгэлэн жимснүүд шүдийг цэвэрлэдэг бөгөөд сода паалан дээрх толбыг арилгах зүлгүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Сода нь шүлтлэг чанартай бодисоор арвин агаад энэ таны шүдийг хамгаалдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд усаар зайлж угаахаа мартуузай.

4.Жүржийн хальс

Жүрж нь нимбэг шиг исгэлэн жимс буюу цитрусын төрлийн жимс юм. Жүржийн хальсны зөвхөн цагаан хэсгийг нь авч, түүнийхээ дотор талаар шүдээ зөөлхөн арчина. Ингээд та цагаан болж байгааг нь анзаарна. Жүржийн хальсанд шүдийг цагааруулах олон бүтээгдэхүүн хийхэд ашигладаг “лимонен” хэмээх бодис байдаг. “Лимонен” нь хүчиллэг чанаргүйгээрээ шүдэнд хамгийн ашигтайд тооцогддог. Иймээс “лимонен”-ыг шүдний өнгөрийг арилгахад ашигладаг. Үүнээс гадна “лимонен” пааланд нөлөөлдөггүй.

5.Кокосын тос

Кокосын тос буюу наргил модны самрын тос энэтхэгчүүд шүдний уламжлалт “Аюрведийн эм”-д ашигладаг. Уг зуурамтгай тосоор амаа зайлж бактерийг устгадаг байжээ. Үүнийхээ дараа усаар зайлахад бактерууд үхэж, шүд цагаардаг аж. Мэдээж заавал кокосын тос гэлтгүй гүнжидийн тос юм уу оливийн тос (чидун жимсний тос)-оор амаа зайлж дээрх адилтай сайн үйлчилгээ авах боломжтой.

6.Нүүрсэн эм

Нүүрсэн эм ашиг тустай ч өдөр бүр уухгүй байхыг эмч нар зөвлөдөг. Хэдий тийм ч энэ нь шүд угаахад ямар ч хамааралгүй учраас та нүүрсэн эмээр шүдээ угааж болно. Ингэвэл шүдэн дээрх толбо арилдаг. Ялангуяа цай, кофе, дарс гэх мэт зүйлээс үүссэн толбыг маш сайн арилгадаг. Нүүрсэн эмийг нунтаглаад шүдний сойзон дээрээ тавиад шүдээ зөөлөн угааж, дараа нь усаар зайлаарай.

7.Куркума

Куркума буюу Турмерик нь эрүүл мэндийн эцэс төгсгөлгүй ашиг тустай бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд хамгийн гол нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Тус халуун ногоо нь антиоксидант (үл исэлдүүлэгч)-аар баялаг учир устай зууран зунгааруулан үрэвслийн эсрэг эмчилгээнд хэрэглэхэд өндөр үр дүнтэй байдаг. Гэхдээ хуурай нунтаг куркума шүдэн дээрх толбыг арилгадаг бас нэгэн гайхалтай чанартай. Тиймээс зүгээр л хуруугаараа куркумагийн нунтгаас аван шүдээ үрж, дараа нь усаар зайлаарай.

Эх сурвалж: Breaktime.ml

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56317
0 эможи

keyboard_arrow_up