COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд ямар MacBook авбал хамгийн оновчтой сонголт байх вэ?

2018 оны 4 сарын 19

MacBook сүүлийн үед хичнээн олон янзын хувилбартай болсныг та анзаарсан уу? Урьд өмнө зөвхөн хүчирхэг Pro болон жижиг эвтэйхэн Air хоёроос сонгодог байсан бол одоо 5 янзын загвао, тэдгээрийн 10-аар тоологдох хувилбараас сонгох болох нь. Эдгээрийн ялгаа, утга учрыг жинхэнэ фанатууд нь ч муухан ойлгох ба жирийн, шинэ хэрэглэгч нарын тухайд яриад ч хэрэггүй. Тийм учраас энэ зовлонтой сонголтыг хийхэд тань туслах зорилгоор 2018 онд ямар MacBook авах талаар зөвлөгөө өгье.

Arslan.mn

MacBook Air бол хамгийн хямд, боломжийн боловч хамгийн маргаантай нөүтбүүк юм. Гадаад хэлбэр нь 6 жилийн турш өөрчлөгдөөгүй боловч одоо ч нүд булаасан хэвээр ба хөнгөн цагаан, мат өнгөтэй их бие нь цэвэрхэн бөгөөд орчин үеийн MacBook-үүдээс илүү бат бөх учир сэв зураас гаргах гэвэл нилээд хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй болох байх. Шинэ MacBook маань илүү эмзэг учир амархан сэв зураас гарна. Шинэ MacBook 1 килограммаас багахан илүү жинтэй учир хаа явсан газраа авч явж болох ба хэдийгээр жижиг ч гэсэн өөрийн цэнэгээр 10-12 цаг ажиллах боломжтой. Элдэв зураг, текст, зарим жижиг видеог монтажлах зэрэгт төвөггүй ажиллана. Танил оролтууд хуучин байрандаа ба хос USB, SD картны оролт бий бөгөөд эдгээр нь шинэ Pro-д байхгүй. Хамгийн сүүлийн давуу тал нь хямд үнэ юм. Хэрвээ та MacBook Air танд яг таарна гэж үзсэн бол яарах хэрэггүй шүү.

Arslan.mn

MacBook Air жижигхэн бол MacBook бүр өчүүхэн гэж болох ба 900 гр жинтэй болохоор нь заримдаа авсан билүү гэж эргэлзэх явдал ч гарна. Хэмжээгээр 12,9 инчийн iPad Pro-гоос жижиг ба ийм супер хэмжээ нь албан томилолт зэрэгт маш тохиромжтой юм. Галт тэрэг болон машин… ер нь хаа сайгүй ажиллаж болно. Маш сайн дэлгэцтэй, зөвхөн Pro-гийн дэлгэц л илүү ба диагональ нь 12 инч, нягтаршил нь 2304×1440 пиксел, нимгэн хүрээтэй. Дүрс хурц, дүүрэн ба кино үзэх, зураг янзлахад маш тохиромжтой энэ жижигхэн эд маань өөрийнхөө цэнэгээр 8-9 цаг ажиллах боломжтой учир та ажлын цагаараа залгуурын тухай санах ч шаардлага гарахгүй. Энэ нөүтбүк нь пассив хөргөлттэй, элдэв күүлэр байхгүй учир дуу чимээ маш багатай, халах нь бага. MacBook Apple–ийн “эрвээхэй” хэмээх механизмтай анхны нөүтбүүк бөгөөд үсэг хоорондын бага зай нь олон хүнд таалагддаг ба өөр гар дээр ажиллахад эвгүй ба хуруу цөмрөөд орж байгаа мэт санагдана.

Arslan.mn

Touch Bar-гүй MacBook Pro 13

Apple-ийн мэргэжлийн нөүтбүүкний хамгийн залуу загвар. MacBook Air-ийн залгамжлагч хэмээн гарч ирсэн ба жижигхэн, хүчирхэг, маш сайн дэлгэцтэй, шинэ гартай бөгөөд том загваруудаасаа бараг ганцхан Touch Bar-гүйгээр л ялгарна. USB-C хос оролттой нь дэлгэц болон нэмэлт төхөөрөмж холбоход хангалттай ба харин SD картын оролтгүй, хурууны хээ таних сканергүй, графикийн дисекрет процессоргүй нь сул тал юм. Хэрвээ MacBook имижийн эд зүйл бол Touch Bar-гүй MacBook Pro 13 нь жинхэнэ ажлын хэрэгсэл бөгөөд бараг бүх л шаардлагыг хангана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56284
0 эможи

keyboard_arrow_up