COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нуруу тань өвддөг үү? Тэгвэл эдгээр 8 зуршлаа л өөрчилчих

2018 оны 4 сарын 16

Arslan.mn

Судалгаагаар хүмүүсийн 80 орчим хувь нь амьдралынхаа аль нэг үеэс нурууны өвчнөөр шаналж байгааг тогтоожээ. Судлаачдын олж мэдсэнээр, хүмүүсийн нуруу өвдөх нь хүнд өвчин юм уу гэмтлээс болохгүй зүгээр л доор дурдах 8 буруу зуршлаас ихэвчлэн болж байгаа аж. Хүүхэд байхаасаа сонсч ирсэн “Цэх суу” гэдэг үгийг санаж байна уу? Тэгвэл доор дурдах мэдээлэл нь ердөө л ийм амархан хийчих зүйл агаад таны нурууг хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэдгийг анхааралдаа авна уу.

1. Мэргэжлээс шалтгаалсан хүчин зүйл

Нурууны өвчин дан гац оффисын ажилтнууд болон энэ салбарынханд тохиолддог зүйл биш юм. Хүнд хүчир ажил хийдэг, байнга шахуу юм өргөдөг, үүрдэг хүмүүст ч бас тохиолддог. Үүнээс гадна гоо сайханчид, маникюрчид, архитектурууд, жолооч нар, инженерүүд, оёдолчид нуруу өвчтэй болох нь элбэг байдаг. Мэдээж энд бүгдийг бичих боломжгүй учраас миний ажил мэргэжил нурууны өвчтэй болгохгүй гэж битгий санаа амраарай. Гэхдээ ямар ч ажил мэргэжил хийдэг байлаа гэсэн ажил дээрээ бяцхан завсарлага авч нуруугаа амрааж байгаарай. Цагт дор хаяж нэг удаа хэсэгхэн хором нуруугаа амрааж байх нь чухал. Мөн болж өгвөл нурууны булчин чангалах дасгал хийж, ууц нуруугаа даарахгүй байхыг хичээгээрэй.

2. Гэртээ байхдаа гаргадаг буруу хэвшил

 Бид бүхэн гадуур буюу гэрээс гадна байхдаа, тэр дундаа ажил дээрээ нуруугаа өвдөх зүйл хийчихлээ гэж боддог. Үнэндээ гэртээ ажил дээрхээс илүү нуруугаа өвтгөх зүйл хийдэг болохоо мэддэггүй. Бидний хэвшил болсон буруу зүйлүүд нурууг тань өвтгөдөг, өвтгөх шалтгаан болгодог байж болзошгүй юм. Хэрвээ тийм биш бол үнэхээр сайн байна. Гэхдээ гэртээ буруу байрлалаар аливаа зүйлийг хийж, сууж, хэвтдэг гээд дуусаа гэсэн үг биш танд засах боломж бий. Жишээ нь, аяга таваг угаах, хувцас индүүдэхдээ буруу тонгойдог, буйдан дээр сууж зурагт үзэхдээ лалхайж суудаг байж болно. Тийм бол цэх сууж, аль болох нуруугаа эгц босоо байрлалд байлгах нь зүйтэй. Хэвтэж, зогсоход ч таны нуруу нэг хэмд байх ёстой бөгөөд бөгтийгөөд байдаг бол нурууны булчинг чангалах дасгал хийгээрэй.

3. Эвгүй гутал

Хөлд эвгүй гутал байдаг бол түүнээс зайлсхийж, битгий өмсөөрэй гэж захья. Учир нь ийм гутал өмссөнөөр та тонгойж эсвэл хазганаж явах шаардлага гардаг бөгөөд ингэснээр нуруунд хазайлт үүсч, булчингийн зарим хэсэг нь чангарч, зарим хэсэг нь сулардаг муу талтай. Ялангуяа эмэгтэйчүүд бусдад сайхан харагдах гээд хэт өндөр өсгийтэй гутал өмсч нуруугаа эвгүй болгочих гээд байдаг. Мэргэжилтнүүд өндөр өсгийтийг өдөрт 2 цагаас илүү хугацаагаар өмсөхгүй байхыг зөвлөдөг. Яагаад гэвэл өндөр өсгийтөөс болж нуруу, аарцагт ирэх ачаалал нэмэгддэг байна. Бас хэт намхан, тэгшхэн ултай гутал олон цагаар өмсөх нь аарцаг нуруу болон түүнийг дагалдах булчингуудад сөрөг муу нөлөөтэй байдаг аж.

4. Том цүнх

Том цүнх загварлаг харагдуулдаг ч таны нурууны эрүүл мэндэд ноцтой аюултай. Өдрийн турш том цүнх нэг талдаа үүрэн явах нь бас л нуруунд муу бөгөөд цэх байдлаа алдахад хүргэдэг. Тиймээс цүнх үүрэх шаардлагатай бол ачааллыг нуруунд жигд хуваарилдаг үүргэвчийг санал болгож байна. Яагаад загварлаг үүргэвч сонгон үүрч болохгүй гэж. Өөрөө ч янзалж загварыг нь хүссэнээрээ өөрчилж болно шүү дээ.

5. Бариу хувцас

Бариу хувцас үргэлж л муу байсаар ирсэн. Гоо сайхан талаасаа галбирлаг харагдуулж, биеийн хэсгүүдийг илүү тодотгож өгдөг ч бариу хувцас цусны эргэлтийг удаашруулж, булчингийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Бариу жинс, даашинз үүний сонгодог жишээ бөгөөд эдгээрийг өмссөнөөр тав тухгүй байдал үүсч, хөдөлгөөн хязгаарлагдаж, өдөржингөө ингэж явсны улмаас нуруу хөшиж өвддөг болдог.

6.Бухимдал, сэтгэлийн хямрал

Стресс болон депресс нь хүний нуруунд хамгийн муугаар нөлөөлдөг зүйлсийн нэг юм. Бухимдаж, сэтгэл нь хямарсан хүн өөрийнхөө анхаарахаа больж, өдөр тутмын амьдрал нь идэвхгүй болдог. Ингэснээр нурууны булчин болон бусад дагалдах үйл ажиллагаа доголддог. Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь стресс бухимдал, сэтгэлийн зовнилоос ангижрахад тусалдаг шилдэг туслагч учраас, сэтгэл тань хямраад болохгүй байвал гадуур алхах, дугуй унах эсвэл фитнесд явж байгаарай.

7. Буруу байрлалаар унтах

 Унтахдаа эвгүй, тав тухгүй байрлалаар унтах нь нурууны өвчтэй болох нэг шалтгаан болдог агаад үүнээс сэргийлэхийн тулд матрасаа л зөв сонгох хэрэгтэй. Нуруунд хамгийн сайн нь “усан матрас” байдаг бөгөөд ийм матрас биеийн овгор товгор хэсгүүдээр дарахад суулт өгдөг ч босоход эргээд хэвийн байдалдаа ордог юм. Харин бусад уян хатан матрасын хувьд цаг хугацааны явцад хонхойлт нь хадгалагдаж үлддэг. Гэсэн ч иймэрхүү матрас сонгож, тодорхой хугацааны дараа солиод байж болно шүү дээ. 

8. Юм өргөхдөө буруу өргөх

Нурууны өвчтэй болсон хүмүүст нэг буруу хэвшил байдаг нь зурагт үзүүлсэн шиг хүнд юм өргөдөг явдал юм. Хүнд зүйл өргөхдөө нуруугаараа татах биш нуруугаа цэх байлган хөлөн дээрээ ачаалал аван өргөж байгаарай. Ингэвэл таны нуруу өвдөхгүйн дээр хөл, өгзөг ч чангардаг. Хэрвээ илүү хүнд зүйл өргөх гэж байгаа бол өвдгөндөө бэхэлгээ зүүж өргөөрэй. Хамгийн гол нь нуруу цэх байх ёстойг анхаараарай.

Эх сурвалж: Breaktime.ml

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56108
1 эможи
keyboard_arrow_up