COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өдөр тутмын амьдралд хэрэгтэй 10 зөвлөгөө

2018 оны 4 сарын 16

Холбоотой Зураг

Та бүхний амьдрал ахуйд энгийн атлаа ашигтай зөвлөгөөг хүргэж байна.

1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн бялууг ийм хутгаар зүсвэл зүгээр. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан хадгалах боломжтой.

2. Байхуу цайг амттай болгохын тулд түүнийг хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.

3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их хэмжээний витаминаа хадгалж үлдэнэ.

4. Өндөгний муудсан эсэхийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө.

5. Хутга сэрээг (хуучин эсвэл зэвэрсэн) түүхий төмсөөр арчвал гялалзана. Мөн шилэн аяганд халуун ус хийхдээ дотор нь халбага хийвэл хагарахгүй.

6. Махыг шарахын өмнө бага зэрэг элсэн чихэр түрэхвэл, эсвэл хэрчсэн махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог.

7. Өрөөнөөс будагны үнэрийг хурдан гаргахын тулд хэд хэдэн газар давстай ус тавиарай.

8. Хөөрүүлсэн сүүгээ гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийх хэрэгтэй.

9.Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна.

10. Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг дагуулаад савандаж байгаад индүүдэх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56107
0 эможи
keyboard_arrow_up