COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өглөөний цайг алгасах нь ямар хор уршигтай вэ?

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

Хүмүүс амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс та эрүүл амьдралыг эрхэмлэж, аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлж , гэр бүлээрээ өглөөний цайгаа тогтмол ууж заншаарай.

Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:

  • Өглөөний цай нь ходоод гэдсийг механик , химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой.
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн (хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх )
  • Сүү сүүн бүтээгдэхүүн ( исгэлэн биш шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа гэх мэт)
  • Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан
  • Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал
  • Өндөг
  • Ус уух ( зөгийн балтай, лимонтой)

 

Эх сурвалж: www.undesten.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55184
0 эможи

keyboard_arrow_up