COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Оюутан сурагчдыг хурцлах шилдэг 10 TED TALK

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Та ярих чадвараа сайжруулахын тулд сайн илтгэгчийн яриа сонсож түүнээс суралцахад илүүдэхгүй. Гэхдээ зөвхөн сонсоод зогсохгүй тархиа хэрэгтэй мэдээллээр хооллох хэрэгтэй.

Ингээд та бүхэнд оюутан сурагчдын ХУРЦЛАХ шилдэг 10 TED TALK-ийг хүргэж байна. 

30 хоногийн турш ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үз! “Матт Куц”

Урам зориг болон шинэ зүйлсийг сурч мэдэхэд мэдмээр байна уу. Тэгвэл Матт Куцын энэхүү илтгэлийг сонсоод үзээрэй гэж зөвлөе. Тэрээр  энэхүү илтгэлдээ 30 хоногийн хугацаанд туршиж үзсэн шинэ зүйлсийнхээ талаар хуваалцсан билээ.Тус илтгэл нь  залуучуудын дотоод урам зоригийг хурцалж, бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ.


Та өөрийгөө хэрхэн тодорхойлдог вэ? “Лиззи Веласкес”

Залуу хүмүүст “өөрийгөө тодорхойлох” гэдэг нь маш чухал асуудал. Залуу насандаа хүмүүс бусадтай харьцаж, тэднээс суралцаж өөрсдийн хэв маягийг олохыг хичээдэг. Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй гэгддэг Лиззи Веласкесийн энэхүү илтгэл нь залуучуудад урам зориг өгч, амьдралын саад бэрхшээлтэй тэмцэж сурахад,  өөрсдийгөө нээхэд нь туслах болно.


Эмзэглэлийн хүч “Брене Браун”

Бид заримдаа маш их уйтгар гунигт автаж эмзэг болдог. Мэдээж энэ нь тийм таатай биш. Гэсэн хэдий ч энэ байдал нь өөрийгөө таньж мэдэж, өсөж томроход маш чухал хэрэг болдог хэмээн Брене Браун зөвлөж байна. “Бид яагаад эмзэглэдэг вэ? Мөн хэрхэн энэ байдлыг ашиглаж зорилгодоо хүрэх вэ?”


Бүх зүйлийг интернетээс суралцах... “Жон Грийн”

Одоо үеийн хүүхдүүд бүгд л технологийн хөгжил дэвшил дээр өсөж торниж, тэдгээрийг бусдаар хэлүүлтгүй эзэмшиж, суралцаж байна. Орчин үеийн интернет харилцаа холбоо ямар чухал болохыг хэлэх нь илүүц биз. Иймээс Жон Грийний интернетийн шинэ үеийн үзэл бодлын талаарх илтгэлийг сонсоорой!


Алдаанаасаа суралцах нь… “Жоанна Роулинг”

Залуучууд ямарваа нэгэн зүйлийг хойшлуулах, дутуу хийхийн хамгийн том шалтаг нь тэдний айдас болон дотоод дахь зөрчил байдаг. Жоанна Роулингийн энэхүү богино илтгэлийг сонсоод үзээрэй, энэ нь таныг алдаанаасаа суралцаж амжилтаа ахиулахад тус болно. Мөн тэрээр “Харри Поттер” зохиолоо хэвлүүлэхээс өмнө 12 удаа татгалзсан хариу авч байсан гэдэг, гэхдээ тэр шантраагүй.


Бусдаас өөр… “Дерек Сиверс”

Энэхүү илтгэл нь “Бүх зүйл хэзээ ч төгс байдаггүй, бүгд л сул талтай байдаг” гэдгийг залуучуудад ойлгуулна.Тогтсон хэвшмэл ойлголт мөн “жирийн” гэдэг үг бол хүний сэтгэлгээг боогдуулж, боломжийг хязгаарлаж байдаг гэдгийг Дерек Сиверс оюутан сурагчдад байнга сануулдаг.

Сэтгэлгээний урхи… “Тим Урбан”

Үнэн гэвэл хүүхдүүд аливаа асуудлыг дандаа хойш тавьдаг. Тим Урбан хөгжилтэй мөртлөө үр дүнтэй аргаар энэ үзэгдлийн ард орших сэтгэлгээний процессийг тайлбарлажээ.


Хэрхэн илүү ихийг хийж, илүү ихээр унтах вэ? “Ариэль Хафингтон”

Хүн бүр л хийж бүтээхийн төлөө амьдардаг. Үүнтэй санал нийлэх ч хүмүүс байна, нийлэхгүй ч хүмүүс байна. Ариэль Хафингтон нь энэ асуудлын гаргалгааг тайлбарлахдаа жижигхэн зохион байгуулалт л байхад эрүүл мэндээ золиослохгүй  илүү амжилтанд хүрч чадна гэжээ.


Хэрхэн сайн сонсогч байх вэ? “Жулиан Трешер”

“Сонсох” гэдэг бол хүний амьдралдаа эзэмших хамгийн чухал чадваруудын нэг юм. Энэ чадварыг хөгжүүлэх 5 дасгалыг энэхүү илтгэлээс үзээрэй. 


Сайхан санаанууд хаанаас урган гарч ирдэг вэ? “Стивен Жонсон

Энэ илтгэл нь таны тархинд үүссэн шинэ бүтээлч санаагаа хэрхэн хөгжүүлж, бодит зүйл болгохыг зөвлөнө.

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55089
0 эможи
keyboard_arrow_up