COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сорвийг хэрхэн хурдан арилгах вэ?

2018 оны 3 сарын 13

Arslan.mn

Арьсанд дээрх сорви олон зүйлээс үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урснаас, арьсан дээр гарсан батгаа буруу шахсанаас зарим үед бүр нарны хэт ягаан туяанаас болж ч сорви үүсдэг байна. Ялангуяа нүүр, биеийн ил хэсэгт байгаа сорви ямар ч хүний гоо сайхныг гутаадаг гэж болно.

Сорвиноос гадна хүний арьсан дээр нөсөө үүсдэг нь стресстэй амьдрал, ходоод гэдэсний муу ажиллагаа, эрүүл бус хоол хүнснээс бий болдог.

Орчин үед техник технологи өндөр хөгжиж байгаа учир элдэв шарх сорвийг мэс заслын аргаар хөнгөхөн шиг янзалдаг болсон ч зарим нэгэн хүмүүс эрсдлээс айн, гэрийн нөхцөлд, ардын эмчилгээний аргаар аливаа зүйлээ эмчлэх сонирхолтой байдаг юм.

Ингээд та бүхэндээ хүнсний ногоо, жимсийг ашиглан хэрхэн хамгийн энгийн арга замаар сорвио эдгээж болох зөвлөгөөг хүргэе.

-Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.

-Улаан лооль ч маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.

-Өргөст хэмхний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

-Банана жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй ажээ. Бананыг нухаад  сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.

Дээрх зөвлөгөөг дагахаас гадна эрүүл хүнс хэрэглэвэл таны сорвийг хурдан арилхад тустай ажээ. Сорвио арилгах гэсэн хүмүүс ногоо цагаа, жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг гэнэ. Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдэгрүүлдэг ажээ.

Мөн арьсан дээр тогтсон сорвийг мөнгөөр сайн үрж арчиж байвал сорвийг бүдэгрүүлж өгдөг. Үүнийг хийхдээ орой унтахынхаа өмнө мөн өдрийн цагаар арчина. Цалин цагаан буюу цэвэр мөнгөөр үрэх  хэрэгтэй.

Эх сурвалж: www.zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
54833
13 эможи
keyboard_arrow_up