COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хэрхэн маш сайн илтгэл тавих ур чадварт суралцах вэ?

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

Үр өгөөжтэй илтгэл тавих – хүн болгонд байх ёстой чадвар. Энэ чадварыг эзэмшсэнээр та асуултандаа тайван, мэргэжлийн түвшинд хариулж чадна.

Мэдээний дундуур гарч байгаа /Sponsored буюу ивээн тэтгэсэн/ гэсэн сурталчилгаа дээр дарж азтан болоорой бас шейр хийхээ мартваа  сурталчилгаа дээр дарахад таниас нэгж ДАТА унахгүй 

1. Хариултаа шууд бүү хэл Ингэснээр хэрхэн хариулахаа бодох хугацаа танд бий болно. Жишээ нь, завсарлага илүү бодит харагдахын тулд өөртөө ус аягалж болно. Яриагаа эхлүүлэхдээ тавьсан асуултыг дахин тавь эсвэл илүү тодруулж асууж болно. Таныг асуултанд илүү нухацтай хандаж байгааг илтгэх юм.
2. Хариултын хувилбарыг урьдчилан бэлдэж болно Илтгэл, хурлын үеэр танд ямар асуулт ирэхийг мэдэхгүй учраас та хэд хэдэн хариултын хувилбар бэлдэхэд илүүдэхгүй. Нэгэнт хариултаа бэлдсэн байхад танд хамаагүй тайван, амар байх болно. Хэд хэдэн стратегийг танд санал болгоё:
Жагсаалтыг гарга. Жишээ нь, тухайн асуудалд нөлөөлж байгаа хүчин зүйлс байж болно. Эдгээр хүчин зүйлс ямар учиртайг сайн мэдэхгүй байсан ч хамаагүй тоог нь гаргаад ирсэн байхад цаашид ажиллах боломж нээгдэнэ. Төв санааг сонгох буюу өөрийн илтгэлийг бий болгосон санааг тодорхойл. Нэг чухал зүйл дээр төвлөрсөн байхад бусад жижиг сажиг зүйлд сатаарах шаардлагагүй болно. “Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яагаад?” гэсэн асуултанд хариул. Энэ дүрмийг сэтгүүлч нар түүх өгүүлэхдээ ашигладаг. Ингэснээр та танхимаас ирэх санамсаргүй асуултанд хариулах хариулттай болно.
3. Тодорхой жишээ дурьд Аливаа жишээ нь таны илтгэлийг илүү баримтжуулж өгнө. Таны илтгэлийн сэдвийг хөндсөн ямар ч жишээ байж болно, танд тохиолдсон үйл явдал, өөр бусдын түүх гэх мэт. Image result for The art of speaking4. Цуг ажилладаг хүнээ илтгэлийг үнэлэхийг хүсээрэй Зөвхөн засах зүйл байгаа эсэхийг бус илтгэл бүхэлдээ сайн болж чадаж уу гэдгийг нь асуу. Ингэснээр та хариултын тодорхой хувилбаруудыг ч гаргаж ирэх боломж нээгдэнэ. Найзтайгаа нийлж илтгэлээ давтаж ч болно.

Мэдээний дундуур гарч байгаа /Sponsored буюу ивээн тэтгэсэн/ гэсэн сурталчилгаа дээр дарж азтан болоорой бас шейр хийхээ мартваа  сурталчилгаа дээр дарахад таниас нэгж ДАТА унахгүй

5. Хариултаас бүү зайлсхий Хариултыг нь мэдэхгүй бол “Би мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдөртөө багтаагаад танд хариу хэлнэ ээ” гэж шууд хэл. Өнөөдөртөө амжихгүй бол тодорхой хугацаа хэлнэ биз.
6. Хэтэрхий хурдан ярих хэрэггүй Хүн сандрахаараа хурдан ярьдаг, ингэснээр өөрийнхөө мэдэхгүй байгаа зүйлийг нууна гэж найдна. Хурдан ярихад сул үг ихээр орж ирэхээс гадна завсарлага ихээр авна. Бид дараагийн үгээ хэлэх цаг хугацаа өөртөө гаргаж чадахгүйд хүрнэ. Image result for Public people clap7. Хэт их нурших хэрэггүй Үндсэн санаагаа хэлээд л зогс, нэг зүйлийг өөр үгээр илэрхийлэх ямар ч шаардлагагүй. Таны илтгэлийг сонссон хүмүүст асуулт тавих боломжийг та олгох ёстой.8. Өөрийгөө дорд үзэж болохгүй Таныг сонссон хүн танд зүгээр ч нэг асуулт тавиагүй юм шүү дээ – таниас хариулт авч таны мэдлэг, ур чадварт итгэхийг хүсэж байгаа юм. Танд тавьсан асуултыг өөр бусдад шилжүүлж өөрийгөө дорд үзэх хэрэггүй. Бодож байгаад хариултаа хэл, бидний дээр дурьдсан стратегийг ашиглахаа мартаж болохгүй.

Эх сурвалж: goomongol.today
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54791
0 эможи
keyboard_arrow_up