COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жэк Магийн эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн хатуу боловч үнэн үг

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

Хэрвээ ажиллахаас дургүй хүрч, ядарлаа гэж ажлаа хаяж байгаа бол доорх 3 зүйлийг тунгаан бодоорой!

Толинд өөрийгөө хар! Дур булаам үзэсгэлэн төгс залуухан байна уу?
Банкныхаа хадгаламжийг шалга! Амьдралд чинь хүрэлцэхүйц мөнгө байна уу үгүй юу?
Баян хүнтэй сууж өв хөрөнгө өвлөж авна гэж мөрөөдсөний ч хэрэггүй. Өөрийн хүчээр мөнгө ол!
Би эмэгтэйчүүдийг ингэж амьдрах нь илүү “зовлон” гэж үздэг.

Ямар нэгэн аргаар мөнгийг олж сур, тэрнээс хэмнэх хэрэггүй!
Ямар нэгэн зүйл тохиолдоход хашгирч орилох биш, зүгээр л тайван бод!
Өөрийнхөө хүссэн зүйлийг ариун цагаан хөдөлмөрөөрөө худалдан авч бай!
Бага ярьж их хөдөл!

Битгий баян хүнтэй суувал, бүх юм болчихно гэж мөрөөд!
Хэрвээ яг одоо хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол, халагдах өргөдлөө өгөөд гар эсвэл амаа хамхиад ажлаа хий!
Авахаа аваад, хаяхаа хаяж бай!
Санал нийлэхгүй байж болно, гэхдээ бусдыг хундэлж сур!
Арга тасарсан яах ч аргагүй үед, цаг хугацаа бүгдийг шийднэ. Зүгээр л орхиж сур! Алдааг дахин давтах хэрэггүй!
Хүмүүжилтэй энэрэнгуй сайхан сэтгэлтэй бай!
Үзэсгэлэн төгс өөртөө итгэлтэй харагд!
Хэн нэгэн чамаас урван итгэл алдрах үед, уучлан өршөөх нинжин сэтгэлтэй бай! Хэдий чамд хэцүү байсан ч, гэсэн өгөөмөр сэтгэл таныг улам гэрэлтүүлнэ.
Үргэлж өс хонзон санаж явах нь, чамайг ядраана.Тиймээс аль болох хурдан мартаж сэтгэлээ зовоохгуй бай.
Мөнгө чухал ч гэсэн эцэг эх, эр хүний гарыг харалгүй өөрийн хүчээр олсон мөнгө хамгийн сайхан.
Олны дунд өөрийнхөө хүч чадлыг хэт дөвийлгэх хэрэггүй,чамтай чамгүй нар манддагаараа мандана.
Өнгөрсөн бүх муу зүйлыг март, өнөөдөртөө амьдар!
Бүх зүйлээ алдсан ч гэсэн инээмсэглэлийг битгий алд!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
13
haha an post
7
wow an post
3
yay an post
5
sad an post
1
ouch an post
3
confuse an post
3
angry an post
3
54593
144 эможи
keyboard_arrow_up