COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цаг хугацаа бол алт буюу бидний амжилтанд хүрч чадахгүй байгаа шалтгаан

2018 оны 2 сарын 23

Цаг хугацаа бол алт буюу бидний амжилтанд хүрч чадахгүй байгаа шалтгаан

Цаг хугацаа бол алт гэж зүгээр ч нэг хэлээгүй. Өдөр хоног, хүмүүсийн амьдрал тодорхой цаг хугацаатай. Гэтэл бид энэхүү цаг хугацааг үр бүтээлгүй өнгөрүүлж асар их боломжоо алддаг.

Харин цаг хугацаатай уралдаж, өөрийгөө хөгжүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлж чадсан хүмүүс бусдаас илүү сайхан амьдарч байна.

Гэхдээ битгий санаа зов, Танд одоо ч гэсэн цаг хугацаа байна. Үүнийг ашиглаж одоо байгаагаасаа илүү амьдарч болох боломж хүн бүрт бий. 

Амжилтад хүрсэн хүмүүс яагаад жирийн иргэдээс илүү цаг хугацаатай уралдаж, өөрийгөө дайчлана вэ? Тэд зүгээр л цаг хугацаатай уралдаж, өөрийгөө хөгжүүлэх тусам илүү сайхан амьдарч болдгийг мэдэрсэнд л байгаа юм.

Хүний хүсэл хязгааргүй, хүмүүний амьдрал хязгаартай. Цаг хугацаа бол аугаа зүйл. Биднийг хүлээхгүй явдгаараа явна, юу ч өөрчлөгдөхгүй. Харин хүмүүс бид л хөгширч цаг хугацааны хэмжүүрээс арчигдана. Үнэндээ хүн төрөлхтөн бид цаг хугацааг эзэмшээд байгаа юм шиг боловч тийм биш. Цаг хугацаа биднийг эзэмшдэг. Цаг хугацааны ертөнцөд хүмүүсийн амьдралын хугацаа өчүүхэн зүйл. Тиймээс бид өөрт олдсон энэхүү өчүүхэн хугацаагаа ашиглаж аль болох сэтгэл хангалуун амьдарч, хойч үедээ дурсагдах зүйлс хийж бүтээх нь хүн болж төрсний гавьяа, үнэ цэнэ юм. 

Тэгвэл цаг хугацаа хэмээх энэхүү аугаа зүйлийг хэрхэн өөрт ашигтайгаар хэрэглэж, сайхан амьдрах энгийн аргуудыг танилцуулья.

Мэдээж хүн төрөлхтний өнөөгийн нийгэмд сайхан амьдрах нь санхүүгийн чадамжаас шууд хамааралтай болсон. Тиймээс бид хамгийн эхлээд өөрт байгаа цаг хугацаагаа ашиглаж санхүүгийн чадамжаа дээшлүүлэх ёстой. Ингэхийн тулд өөрийгөө хөгжүүлж, илүү их орлого олох чадваруудыг эзэмших ёстой.

Ингээд ч атугай хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зөвлөхөд зүгээр л өөртөө илүү их цаг гаргаж, тэр цагаа илүү ашигтай зүйлд зарцуулж, олсон орлогоосоо  гэж хэлье. Тэгвэл яаж?

Цаг хугацаа бол алт = Алт бол цаг хугацаа

Хэрвээ та өөрт олдсон цаг хугацаагаа хэрэггүй зүйлд зарцуулбал, үүнийг дагаад таны мөнгө ч бас хэрэггүй зүйлд зарцуулагдана. Үүнтэй адилаар өөрт олдсон мөнгөө хэрэггүй зүйлд үрвэл, үүнийг дагаад таны хайран цаг хугацаагаа ч бас хэрэггүй зүйлд үрэгдэнэ. 

Товчхондоо, мөнгөө хэмнэвэл цаг хугацаагаа хэмнэнэ. Цаг хугацаа хэмнэвэл мөнгөө хэмнэнэ. Тиймээс мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулбал цаг хугацааны таны талд гүйнэ. Цаг хугацаагаа хэрэгтэй зүйлд зарцуулбал мөнгө таны талд үйлчилнэ. 

Цаг хугацаа, мөнгө хоёр бол хүний амьдралын суурь хүчин зүйл. Хүн бүр л надад цаг хугацаа байсан бол, мөнгө байсан бол гэж халагладаг. 

Магадгүй та "Би одоогийн энэ ухаантайгаа тэдэн жилийн өмнө байсан бол" гэж бодож л байсан байх. Энэ нь та өнгөрсөн цаг хугацаанд өөрийгөө хөгжүүлж, ухаан бодлоо тэлж чадаагүй гэсэн үг. 

Бас "Бид тэр үед олж байсан мөнгөө тийм зүйлд зарцуулж байсан бол" гэж бодож байсан байх.

Өөрөөр хэлбэл, та өөрт олдсон цаг хугацаа, мөнгийг өчүүхэн гэж голохгүй, бага ч атугай хэрэгтэй зүйлд зарцуулаад явах л юм бол тэр зүйл чинь хожим танд заавал үр өгөөжөө өгөх болно.

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
11
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
54247
24 эможи
keyboard_arrow_up