7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа

админ
2018 оны 2 сарын 23

Хэдий гадаа сэрүүхэн, үе үе шороогоор шуураад гундуухан байгаа ч гэлээ цаг наашилж байгаа гэхээр сэтгэлд цаанаа л өег байгаа нь мэдээж. Зуны улирал дөхөх тусам хүмүүс амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт гарч, байгаль дэлхийн сайхныг мэдрэн алжаалаа тайлахыг улам бүр хүсэн хүлээдэг. Хотынхон ихэвчлэн зусландаа гарч мөн  амралтынхаа өдрүүдийг ил гал дээр шорлог шарах, хорхог, боодог хийхээс гадна өөрийн гэсэн зуслангийн эзэмшил газраа тохижуулж, төвхнүүлэхэд зарцуулдаг нь нууц биш юм. Жишээ нь, хашаандаа, цэцэрлэгтээ гоёмсог зам тавих гэх мэт.

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа
Тиймээс зун цаг ирж, зусландаа гарах үе ойртож байгаа энэ мөчид бидний хүргэж байгаа зам тавих 20 гайхалтай санаа танд таалагдана гэдэгт итгэж байна.

1. Чулуугаар барьсан уламжлалт “шулуун зам” ямар ч газар чимэг болдог. Хэрэв ийм замын хажуугаар жижиг бут эсвэл цэцэгс суулгавал тэрхүү гоо үзэмжийг хоёр дахин нэмэгдүүлэх нь гарцаагүй юм.

2. Өөр нэг сонирхолтой хувилбарыг сонирхуулъя. Энэ бол тэгшилж зассан болон байгалиас шууд авсан чулууны хослол. Мэдээж эвтэйхэн гэдэг үүднээс тэгш зассан гадаргуу нь замын ихэнхи хэсгийг эзлэх нь зүйтэй юм.

3. Том, жигд, хавтгай чулуугаар хийсэн замыг ногоогоор чимнэ. Ялангуяа ийм замын хэсгүүдээр хөвд байвал илүү тохиромжтой.

4. Мөн өөр хувилбар ч байж болно. Хөвдний оронд олон наст, тачир ургадаг цэцэгсийг сонго. Эдгээр нь чулуудын хоорондох зайг нөхөж харагдуулна.

5. Навчис заавал модонд ургах ёстой юм гэж үү? Хөл дор байж яагаад болохгүй гэж? Ийм чулуун навчсыг хэн дуртай нь хийж чадахгүй л болов уу. Тэгэхээр зөвхөн танайд цор ганц хувилбар байх болно гээд төсөөл дөө.

6. Дөнгөж саяхан орсон борооны дараах үзэмжийг илэрхийлэгч “лакадсан” навчсын хувилбар байж ч болно. Шатам халуун зуны цагт ийм зүйл харж мэдрэх нь юу юунаас илүү чухал.

7. Минимализмыг шүтэгчдийн хувьд төгс сонголт байх нь дамжиггүй. Өнгө дагнасан том хавтгай чулууд болон жижиг хайрганы төгс нийлэмж.

8. Өмнөх цэцэгтэй чулуун замын зохицлын эсрэг хувилбар. Хурц тод өнгийн зүлэг, гэгээлэг өнгөтэй чулуутай нийлээд шатаар явж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.

9. Хоосон лонхоор зуслангийн хашаандаа зам тавьж болох хувилбар танд ямар санагдаж байна. Ингэхдээ нэг ижил өнгийн лонх сонгох хэрэгтэй.

10. Ижил хэмжээтэй, гэхдээ өнгөний хувьд өөр өөр чулуугаар өөрийн төсөөллөөрөө хүссэн хээ хуарыг зам дээрээ гаргаж болно.

11. Ийм хийсвэрлэл, хийцтэй төвийлгөж урласан замаар алхах хүсэл хүн бүрт төрөх төдийгүй хараа булаах нь мэдээж юм.

12. Жижиг, өнгөлөг хайргаар хучсан зам гоёмсог, сонирхолтой бас эмх цэгцтэй харагддаг.

13. Замын ийм хувилбар нь бага зэрэг налуу, тэгш бус газарт илүү тохиромжтой байдаг.

14. Зөөлөн ногоон зүлгэнд шигдсэн мэт хийцтэй зам нь төрөлх байгалийн мэт таатай мэдрэмжийг төрүүлдэг.

15. Гаднаас гэр рүү тань хөтлөх хөндлөн “зураас” бүхий энэ зам нь “эрээн тахийг” санагдуулам.

16. Хүмүүс ихэвчлэн замыг зүлгээ гишгэж, сүйдлэхгүйн тулд тавьдаг. Харин энэ тохиолдолд бол зүлэг нь цэцэрлэг, зуслангийн замын гайхалтай материал болж байна.

17. Мод бол зусланд гарсан айлуудад хамгийн түгээмэл олдоцтой, эрүүл мэндэд ээлтэй материал.

18. Хооронд нь хадаж бэхэлсэн ижил хэмжээтэй банзнуудаар зигзаг хэлбэрийн модон гүүр тавихад тохиомжтой.

19. Ийм зам тавихад багагүй хугацаа, ихээхэн хүч хөдөлмөр зарцуулагдах нь ойлгомжтой. Гэхдээ толигор гадаргуутай замаар айж эмээлгүйгээр хөл нүцгэн явж болно гэсэн үг.

20. Замын хажуугаар жижигхэн дэнлүүнүүд өлгө. /Жишээ нь нарны зайгаар ажилладаг байж болно./ Өдөр нь чимэг болж, шөнө нь хашааг тань гэрэлтүүлнэ.

Эх сурвалж: CAAK.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
6
yay an post
3
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
54208
49 эможи
keyboard_arrow_up