COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Уруулны өнгө таны эрүүл мэндийг тодорхойлно

2018 оны 2 сарын 20

Arslan.mn

Уруул таны өмнөөс ярьдаг гэдгийг мэдэх үү? Тийм ээ, Таныг үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна уруул маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Уламжлалт анагаах ухаанд уруул таны эрүүл мэндийн толь болдог. Таны цус, дотор эрхтэн, биеийн температурын байдлыг илтгэдэг. Уруулын өнгөөр таны биед ямар эрхтний үйл ажиллагаа өөрчлөлттэй байгааг хялбархан мэдэж болно.

  1. ЦАЙВАР , ЦАГААН , ҮНСЭН СААРАЛ ӨНГӨТЭЙ УРУУЛ

Толгой эргэх, ядрах шинж илэрдэг үү? Цайвар цагаан уруултай хүмүүс цус багадалттай байх магадлалтай. Цусны улаан эс хэвийн хэмжээнээс бага байна гэсэн үг. Төмрөөр баялаг хоол хүнс таны улаан эсийг нөхөн төлжүүлнэ.Та хоол хүнсэндээ төмрөөр баялаг эдгээр хүнсийг хэрэглээрэй. Хатаасан жимс, ногоон өнгөтэй хүнсний ногоо, үзэм, үхэр хонины элэг төмрөөр баялаг юм.

2. УЛААН УРУУЛ

Таны дуртай уруулын будагны улаан өнгө биш шүү. Уруул тань өмнөхөөсөө илүү улаан болох нь таны дотор халуун их байна гэсэн үг. Таны элэг танаас тусламж хүсч байна. Элэг хэт ачаалалтай ажиллах үед хэт их дулаан бий болж байна гэсэн үг. Та шингэн сайн уугаарай. Ургамлын гаралтай цай хэрэглээрэй. Мөн сайн унтаж амарч, уурлаж бухимдахгүй байх тохиромжтой. Мөн зарим хоол хүнснээс харшилсан үед уруул улайж хавддаг. Таны бие ямар нэг хүнсний төрөл, бодисын эсрэг хэт мэдрэг , эмзэг байна гэсэн үг.

3.ХӨХӨРСӨН МЭТ УРУУЛ

Таны биед хүчилтөрөгч дутагдаж байгааг илтгэнэ. Удаан хугацаанд уруул хөх өнгөтэй байх нь зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдсан байх магадлалтай. Цусны эргэлт муу байна. Эмчид үзүүлэхийг танд зөвлөе. Амны эргэн тойрон хөхрөх нь элэг дэлүүтэй мөн холбоотой.

4.ХҮРЭН УЛААН ЭСВЭЛ ХАРЛАСАН УРУУЛ

Таныг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаарахыг зөвлөе. Буруу хооллолт , хоолны хордлого, өтгөн хаталт зэргээс ходоод гэдсэнд хэт ачаалал үүссэн үед уруул хар хүрэн өнгөтэй болдог. Биеэс хортой бодисууд гадагшлуулах зөв хоол хүнснүүд сонгож идээрэй. Ногооны зутан, шар буурцаг, шош, овъёос таны биед тустай. Мөн лемонтой бүлээн ус уугаарай. Эслэгээр баялаг хоол хүнс өтгөн гаралтыг хэвийн болгоно.

5. УРУУЛЫН ХҮРЭЭ ХАРЛАХ, ХӨХРӨХ

 

Уруулын хүрээ харлах , хөхрөх нь таны бие ядарч туйлдсанг илтгэнэ. Ажлын хэт ачаалал, хоол хүнсний буруу дэглэмээс шалтгаалж үүснэ. Та сайн амарч , эрүүл илчлэг ихтэй амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.

6. ЯГААН УРУУЛ

Баяр хүргэе! Та эрүүл мэнддээ анхаардаг хүн юм. Ягаан улаан уруул нь таны эрүүл мэнд сайн байна гэсэн үг.

Эх сурвалж: tv5.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
54082
7 эможи
keyboard_arrow_up