COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баярын дараах санхүүгийн хүндрэлийг даван туулахад туслах 5 зөвлөгөө

2018 оны 2 сарын 20

Том баярууд дуусч санхүүгийн хэтрүүлэн зарцуулалтаас болж үүссэн хямралаас гарах хэрэгтэй байна уу?

Баярын бэлтгэлд зориулсан мөнгөн зарлага тань таны түрийвчинд томоохон нүх үүсгэж, санхүүгийн стресс үүсгэж байгаа бол та яг одоо санхүүгийнхээ байдалд бодитоор анализ хийж, энэ хямралаас аль болох хурдан сэргэж гарах төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

1. Төлөх ёстой төлбөрүүдээ тооц

MMCG судалгааны компаниас гаргасан Цагаан сарын мөнгөний зарцуулалтын судалгаагаар бол Монгол өрх дундажаар 1,074,831₮-ийн зардал гаргадаг байна. Харин Үндэсний Статистикийн газраас гаргасан судалгаагаар өрхийн сарын дундаж орлого 950,000₮ гэж байдаг. Орлогоосоо давсан зардал гаргахын тулд бид хуримтлалаасаа эсвэл урт, богино хугацааны зээл шаардлагатай болдог. Харин одоо төлөх ёстой төлбөрүүд, зээлийн хэмжээгээ нэгтгэн тооцож үзэх цаг болсон байна.

2. Төлбөр төлөх хуваариа гарга

Төлөх ёстой төлбөрийн жагсаалтаасаа хамгийн өндөр хүүтэй зээлийг эхлэж төлөх байдлаар төлбөр төлөх хувиараа гаргаарай. Мэдээж цаг хугацаатай төлбөрүүд, байр цахилгааны мөнгө гэх мэт төлбөрүүд цагтаа төлөгдөх ёстой. Мэдээж нэмэлт санхүүгийн тусламж хэрэгтэй бол Нөмөр Кредит санхүүгийн богино хугацааны тусламж үзүүлэхэд бэлэн байгааг санаарай.

3. Замбараагүй зарцуулалтаа багасга

Энэ их энгийн сонсогдож байгаа боловч зардлаа хэмнэх хамгийн чухал алхам юм. Та “санхүүгийн диет” барьж, том баярын дараагийн санхүүгийн хямралаас гарах хүртлээ чухал биш зүйлст мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй.

Жишээ нь кофегоо гэртээ чанаж уугаад, өдрийн хоолоо өглөө эртхэн босоод бэлдээд аваад явахад л та өдөрт дор хаяж 10,000₮ хэмнэх боломжтой. Энэ нь сард 220,000₮, жилд 2,640,000₮ гээд тооцоод үз дээ.

4. Баярын дараах хямдралуудыг ашигла

Шинэ жил, цагаан сар, наадам гээд томоохон баяруудын дараа борлуулалтын компаниуд борлуулалтаа унагахгүйн тулд үргэлжлүүлэн хямдрал, урамшуулал гээд хэрэглэгчдэд ашигтай саналуудыг явуулсаар байдаг. Магадгүй эдгээр урамшууллыг ухаалагаар ашиглах, бонус картын хуримтлалаа ашиглахад яг л тохиромжтой цаг нь ирсэн байна.

5. Гэр бүлийн санхүүгийн төсөвөө гарга

Баярын дараах санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд богино хугацааны санхүүгийн төлөвлөгөөг өөртөө гаргаарай. Энэ бол маш хялбархан. Дараагийн 3 сард гарах зардлуудаа төлөх ёстой хугацаагаар нь тэмдэглэ. Ингэхдээ зардлаа аль болох бодит байдлаар гаргаарай. Нэмэлт зардлуудаа(гадуур хооллох, шинэ хувцас авах, кино үзэх гэх мэт) түр зуур хойш тавихыг хичээгээрэй.

Ер нь жилийн энэ үеүүдэд өөртөө болон өрхийнхөө санхүүгийн нөхцөлд байдалд аудит хийхэд хамгийн тохиромжтой болохыг зөвлөж байна. Энгийн зарим зуршлаа өөрчлөхөд л бид багагүй мөнгийг хэмнэх боломжтой юм.

www.numurcredit.mn;

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54043
3 эможи
keyboard_arrow_up