7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Халуун бууз, мах идсэний араас хүйтэн ус, хийжүүлсэн ундаа ууж болохгүй

админ
2018 оны 6 сарын 17

Arslan.mn

Баярын өдрүүдэд бид ихэвчлэн хүнд хоол хүнсийг хэрэглэдэг. 

Бууз, мах, төмсний салатыг нэг дор их идэхгүй байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Мах, бууз гэх мэт хүнд хоолыг аль болох шинэ ногооны салат зэргээр хослуулж идэх нь тохиромжтой юм.

Мөн иргэд халуун хоол, ялангуяа өөх тос ихтэй махан хоол их хэмжээгээр идсэний дараагаар хийжүүлсэн хүйтэн ундаа, усыг шингээх зорилгоор уудаг нь туйлын буруу дадал болно.

Түргэний эмч нарын зөвлөж буйгаар хүмүүс халуун өөх тос ихтэй хоол идсэний араас хүйтэн ундаа, ус ууж түгжрэл болж ходоод гэдсээ хямраах тохиолдол цөөнгүй гардаг байна. Мөн энэ нь нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүст үхлийн аюул ч учруулах тохиолдол байдаг.

Энэ талаар Монгол Улсын Тэргүүлэх зэргийн эмч С.Буянхишиг зөвлөхдөө "Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн жишээ нь, гөрөөсний цус уугаад, архи ууж нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслээр нас барсан тохиолдол байдаг. Мөн өөх тос ихтэй хоолны араас хүйтэн ус, ундаа уух нь ходоод гэдсийг хямраадаг" гэж бичжээ. Иймээс иргэд та бүхэн цагаан сарын баяраар зохистой зөв хооллохдоо анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
1
angry an post
53921
13 эможи

keyboard_arrow_up