COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жүжигчин Дөлгөөн: Англи хэлний сургалтанд бүү суу

2018 оны 2 сарын 13

Arslan.mn

1. Англи хэлний сургалтанд бүү суу. Тэгэж цаг мөнгөө хэзээ ч битгий үрээрэй. Та нар өөрсдөө боддоо. Хэдэн сургалтанд суугаад, мөнгөө төлөөд л юу ч сурахгүй үлдчихдэг. Ихэнхи сургалтууд зүгээр л дүрмээр бөмбөгддөг. Өөрсдөө ч Англиар ярьж чадахгүй багш нар заадаг. Би нэг ч удаа тэр гадуур байдаг сургалтанд сууж байгаагүй.
2. Англи хэл дээр subtitle-тай кино үз. Орчуулгатай кино битгий үзэж бай. Хүн сонссоор байгаад ойлгодог болчихдог. Кино бол амьдрал. Амьдралын хамгийн энгийн зүйлсүүд тэнд гарч бас хэлэгдэж байгаа. Би Гэртээ Ганцаараа киног их үздэг байсан.
3. Үг битгий цээжил. Хэзээ ч бүтэхгүй. Ганц үг мэддэг байгаад яахын. Ямар ч хэрэггүй, маргааш нь л мартана. Харин түүний оронд бүтэн өгүүлбэр цээжил. Өглөөний цай гэдэг ганц үг цээжлэхийн оронд “Та өглөөний цайндаа юу уусан бэ?” гэдэг өгүүлбэрийг цээжил. Ганц үг мэдээд эргэн тойронд нь юу хэлэхээ мэдэхгүй зогсосноос шал өөр шүү. Би орой бүр нэг өгүүлбэр цээжлээд маргааш нь Америк найзаасаа очиж асуугаад, нөгөөдөр нь дахиад асуугаад тэгээд өдөр болгон асуусаар байгаад амандаа орлуулчихдаг байсан.
4. Өдөр бүр нэг хуудас Англи ном унш. Ойлгосон ч ойлгоогүй ч уншаад л бай. Би тэгдэг л байсан. Уншаад байхаар олон уншигдсан үг нүдэнд тогтоогдчихдог. Тэр үгээ дараа нь юу юм болоо гэж тольноос хараад мэдээд авчихсаны дараа шууд толгойд үлддэг. Бас өгүүлбэрийн зүй тогтлыг маш сайн мэдэж авдаг.
5. Англи дуу сонс. Дагаж дуул. Үнэхээр үр дүнтэй. Хэд сонсоод гайгүй толгойдоо оруулчих. Тэгээд дараа нь lyrics буюу үгийг нь олж аваад тэрийгээ хараад дуулаад үз. Бүр гоё. Тэгээд хэсэг хугацааны дараа автобусан дотор явж байхдаа Англиар дуулаад л явдаг болно шүү дээ. Demi Lovato, Kelly Clarkson нарын дуу маш цэвэрхэн бас дагаж дуулахад их амар байдаг шүү.
6. Дүрмийг март. Битгий л тэр дүрэмтэй зууралдаж цагаа алдаж, өөрийгөө зовоогоорой. Ямар ч хэрэггүй. Монгол багш нар өөрсдөө ч ойлгохгүй байж нөгөөдүүлээ 5-р ангиас эхэлж заагаад 10 анги төгсөх гэж байхад л нухаад л бид нар юу ч ойлгохгүй. Тэгээд л Англи хэлэнд дургүй болдог. Би дүрмүүдээ мэдэхгүй гэхдээ Англиар зөв ярьдаг. Хэл чинь хэрэглээ. Шинжлэх ухаан биш. Бид нар Монгол хэлээрээ ярихдаа ямар дүрмээр ярьж байгаагаа мэдэхгүй ч зөв ярьдаг. Түүнтэй л адил.
7. Америк, Англи найзуудтай бол. Сурсан шиг сурая гэж бодож байгаа бол жинхэнэ сурах ёстой хүмүүсээсээ сур. Ядаж зөв аялагатай болно. Тэр хүнтэй харилцахын тулд та дотроо байгаа бүхнээ шавхана. Өөрөөсөө ичнэ. Гэртээ очиж хэдэн өгүүлбэр харна. Нөгөө хүнээсээ яаж хэлэх вэ гэж асууж шалгаана. Би тийм л байсан. Би Америк найзуудыгаа ойлгохгүй ч гэсэн дагаад л явдаг байсан. Сарын дотор ямар үр дүн гарахыг та ёстой төсөөлөхгүй.
8.Хэзээ ч битгий ич-Ёооё хүмүүс намайг ямар их шоолдог байсан гээч. Би ёстой ичихгү яриад л байдаг байсан. Инээх ёсгүй юман дээр инээлээ барилаа гээд л намайгаа их доош нь хийдэг байлаа. Өмнө нь намайг шоолдог байсан олон хүмүүс надаас одоо ийм тийм юм хийгээд орчуулаад өгөөч гэж их гуйдаг.
9. Хэзээ ч битги зогс- суралцаад л бай. Би одоо ч гэсэн шинэ өгүүлбэр цээжилж аваад анги дээрээ очоод хүмүүстэй ярилцдаг. Заримдаа бүр Нобелийн шагнал авсан сэдвүүдийн талаар ярилцах нь ч бий. Мэдэхгүй юм чинь тэгэхээс яахав. Өмнөх орой нь бэлдэж аваад л гарна шүү дээ.
10. За тэгээд эцэст нь хэлэхэд одоо хэн байх нь биш ирээдүйд хэн болчихсон байх нь чухал шүү дээ. Өөрийгөө мундаг гээд бодчихсон юу ч хийдэггүй хүн болоод өнөөдөр юу ч мэдэхгүй хэрнээ гурван жил хичээгээд мундаг болчихсон хүн байдаг. Тэр үед нөгөө өөрийгөө чухам мундаг гээд боддог хүмүүс буцаагаад царайцлаад гуйдаг юм шүү. Тийм болхоор өнөөдрөөс эхлээд хичээгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53832
4 эможи
keyboard_arrow_up