COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой 10 зүйл

2019 оны 9 сарын 19

Эмэгтэй хүн өөрийгөө ямар зүйлгүйгээр төсөөлж чаддаггүй вэ? Мэдээж хэрэг цүнх. Цүнхгүй явахад нэг л гар хоосон эвгүй санагддаг шүү дээ. Жил ирэх тусам бүсгүйчүүдийн хамгийн эрэлттэй хэрэгцээ болсон цүнх улам олон халаастай болж загвар стилл нь ч өөрчлөгдсөөр байгаа билээ. Мөн сэтгэл зүйчид тэдний цүнхэн доторх бяцхан ертөнцөөс нь зан чанарыг нь тодорхойлдог гэж үздэг байна. Ингээд охид бүсгүйчүүд та бүхэндээ цүнхэнд байх ёстой чухал зүйлсээс толилуулъя.

makeup bag зурган илэрцүүд

Гоо сайхны "мини салон"
Өглөө бүрийг эмэгтэй хүн нүүр будалтаар эхэлдэг. Тэгээд ч тэрүү өөртөө итгэлтэй алхлах тэдний царайнаас "өглөөний эхлэлийг" тольдон харах мэт болдог юм. Ажил дээр, офистоо хаана ч эгзгийг нь олоод л энгэсэг түрхэн, хөмсгөө янзалж, уруулаа будаж амждаг. Хаана ч байсан эмэгтэй хүн төрөлх зөнгөөрөө тансаг сайхан руу тэмүүлдэг. Тиймээс  бүсгүй хүний цүнхэнд зайлшгүй байх зүйлийн нэг нь толь, уруулын будаг, энгэсэг, хөмсөгний харандаа бүхий гоо сайхны хэрэгсэл. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн гоо сайхны "мини салон".

mini manicure equipments зурган илэрцүүд

Маникюрын хэрэгсэл 
Бүсгүй хүний гар, хуруу нь нүүр царайнаас нь дутахааргүй халамж анхаарал өдөр тутмын арчилгааг шаарддаг.  Заримдаа маникюр хийж засч янзалсан хумс санаандгүй гэмтэх тохиолдол цөөнгүй. Тиймээс бүсгүйчүүд гэнэтийн тохиолдолд "түргэн тусламж" үзүүлэх маникюрын хэрэглэлийг цүнхэлж явдаг юм. 

Холбоотой Зураг

Хумсны будаг
Гарынхаа гоо сайхныг хадгалахад хумсны будаг хамгаас чухал. Түүнгүйгээр ер нь гоо сайхан харагдаж чадна гэж үү. Гэхдээ халцархай хумсны будагтай гар хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Гараа нуух газар ч олддоггүй биз дээ. Хэрвээ та цүнхэндээ хумсны будагтай явбал ийм таагүй байдлаас өөрийгөө хялбархан аварна. 

comb зурган илэрцүүд

Сам
Сам бол бүх л үеийн туршид эмэгтэй хүний хамгийн хайртай эд зүйл нь байсаар ирсэн. Тиймдээ ч сам нь тэдний цүнхний нэг халаасыг эрх дархтай нь аргагүй эзэгнэдэг юм. Гар доор сам байхгүй бол яах тухай төсөөлж байна уу. Мээдээж  моодны ямар ч бүсгүй сэгсийсэн үстэй явахгүй нь лав. Үсээ гараараа самнаж болох ч үүнийг эрчүүд л илүү "ташаадаг".

Холбоотой Зураг

Үсний лак
Ажил дээрээ санаандгүй байтал шинэхэн танил чинь үдийн зоогонд урих эсвэл захирал тань яаралтай дуудаж болно. Энэ тохиолдолд үсээ богино хугацаанд янзалахад үсний лак л тус болдог. Иймээс бүсгүйчүүдийн цүнхнээс үсний лак олоход гайхах зүйлгүй. 

wipes зурган илэрцүүд

Алчуур, салфетка
Орчин үеийн бүсгүйчүүд цүнхэндээ алчуур хийхээ мартдаггүй. Бас чийгшүүлсэн салфетка цүнхэлж явахад хамгийн тохиромжтой. Угаахгүй, хэрэглэхэд эвтэй. Усгүй үед чийгшүүлсэн салфетка цүнхэнд байхад санаа зовох ямар ч асуудалгүй болно. 

perfume зурган илэрцүүд

Үнэртэй ус
Үнэртэй ус нь эмэгтэй хүнд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл. Тиймээс тэд дуртай үнэртэй усаа заавал ч үгүй цүнхэлж явдаг. Үнэртэй усыг зөвхөн эрчүүдэд зориулж бус бас өөртөө зориулж авч явдаг юм шүү. 

notebook зурган илэрцүүд

Тэмдэглэлийн дэвтэр
Хэдийгээр комьпютерийн технологи өндөр хөгжсөн цаг үе ч гэлээ амьдралын тодорхой агшинд тэмдэглэлийн дэвтэр заавал үгүйлэгддэг. Тиймээс эмэгтэй хүн цүнхэндээ түүнд зориулсан зайг заавал гаргадаг юм. Тэмдэглэлийн дэвтэр дээр ирээдүйн төлөвлөгөө утасны жагсаалт, худалдан авах эд зүйлсийн жагсаалтаас эхлээд юу эс байх вэ. 

cellphone зурган илэрцүүд

Гар утас
Гар утасгүйгээр амьдралын бүх л агшинг төсөөлөхөд бэрх болжээ. Цүнхэнд гар утсанд зориулсан тусгай халаас хүртэл бий. Эмэгтэй хүний хувьд яг толь адил хэрэгцээтэй зүйл бөгөөд түүнгүйгээр нэг ч алхах боломжгүй гэтэгтэй та санал нийлэх байх.

women wallet зурган илэрцүүд

Түрийвч
Мөнгөө та хаана хадгалдаг нь тийм ч сонин биш л дээ. Гэхдээ түрүүвчгүй цүнхийг төсөөлөх боломжгүй. Түрүүвчийг цүнхтэйгээ хослуулан худалдан авч болно. Эсвэл тусад нь ч авч болно. Түрүүвч мөнгө хадгалахад эвтэйхэн төдийгүй нэрийн хуудас, бөгж, ээмгээ хадгалахад эвтэйхэн байдаг байна. Мөн  хайртынхаа зургийг ч нандигнахад.

Эх сурвалж: Zuv.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53017
0 эможи

зочин
2019-09-20 10:17
Хөөрхий дээ, бүсгүйчүүдийн цүнх ч тэр чигтээ склад даа. Гартаа тортой юм бариагүй эмэгтэй хүн гэж бараг байхгүй харагдах юм. Бүх л гэр орныхоо юмыг эмхлүүлдэг юм шиг байгаа юм. Хайрлаад л байвал өнгө ороод л байдаг хүмүүс юм шүү дээ. Ханиа, охидоо хайрлаж яваарай, эрчүүд ээ.
Зочин
2019-09-20 08:03
Нүдний шил, нүпний шилний гэр, түлхүүр, бээлий
Зочин
2019-09-19 11:57
гоё хэлжээ
keyboard_arrow_up