COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрэгтэй хүний амьдралдаа үүрэх ёстой ачаанаас хэзээ ч битгий хөнгөлж байгаарай

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Юу гэхээр, эрэгтэй хүний амьдралдаа үүрч яваа ачаанаас нь хэзээч хөнгөлж болохгүй. Ачаа үүрч, амьдралыг дааж явах тусмаа эр хүн өнгө зүс орж, хийморь сүлд нь сэргэж байдаг. Тэрнээс чоно алж, ууланд гарахдаа хамгийн чухал нь биш юм. Өмнүүр нь орж юмыг нь хийгээд л, өмнүүр нь орж гэртээ засвар хийгээд л , өмнүүр нь орж санхүүгийнх нь асуудлыг хэзээ ч битгий шийдээрэй. Олон эмэгтэйчүүд ярьдаг. За би чиний хань юм чинь хөл дээрээ бостол чинь арыг чинь дааж байя гээд..Сүүлдээ нөхөр ч үгүй, босгосон амьдрал ч үгүй хий дэмий цаг хугацаа алдах нь их байдаг. Таныг шуламтаад гараа хумхи гэж хэлээгүй л дээ. Зүгээр л эрэгтэй хүний хийх ёстой, үүрэг хариуцлагаас л хэзээ ч хөнгөлж болохгүй гэсэн санаа. Жаргалтай газар хүн тогтохгүй гэдэг шиг халамжтай сайхан эхнэрээсээ салаад өөр амьдрал зохиох эсвэл эсрэгээрээ амьдралын идэвхгүй болсон олон залуучууд байдаг. Тиймээс бахархаж, урам өгч, хайрлаж болно. Харин ачаанаас нь битгий хөнгөл. Тэгээд л болоо. Нэг талаасаа тухайн үедээ нөхөртөө, гэр бүлдээ туслаж байгаа юм шиг санагдаж, харагдаж мэдрэгдэх боловч алсдаа гэр бүлийнхээ амьдралыг утга учиргүй болгож, сүйдэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: www.zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
7
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
1
confuse an post
6
angry an post
7
52841
128 эможи
keyboard_arrow_up