COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Амттайхан Omurice буюу будаатай омлет хийх жор

2018 оны 1 сарын 12
Arslan.mn
Эзэгтэй танд шинэхэн хоолны жорыг хүргэж байна. Амин дэмээр баялаг , шингэж сайтай, хийхэд хялбар.


Орц:

Ногоон, улаан чинжүү - 1 аяга /жижиг дөрвөлжин хэрчиж бэлдсэн/
Цоохор майлз / celery/ - 1/4 аяга /хэрчиж бэлдэнэ/
Хэрчсэн лууван - 1/4 аяга
Сонгино - 3/4 аяга
Хэрчсэн жижиглэсэн цагаан мөөг - 5ш
Сармис - 1 хумс
Хиам - 1 ш
Чеддар бяслаг - 4 ш /заавал хийхгүй байж болно/
Халуун нарийн ногоон чинжүү - 1 ш /заавал хийхгүй байж болно/
Цөцгийн тос - 1 халбага
Давс
Хар перц - 1/2 халбага
Агшаасан будаа - 1 аяга
Кетчуп - 2 халбага
Өндөг - 2 ш
Элсэн чихэр - 1/4 халбага
Ургамлын тос - 1 халбага
Бууцай - 2-3 ширхэг навч /чимэглэх зорилгоор хэрэглэх учир заавал авах шаардлагагүй/





Хийх арга:

Бидний хийх алхам бол ердөө будаа агшаана, омлет хийгээд шарсан өндгөөр түүнийгээ ороох юм.

Эхлээд өндөгөн ороох будаагаа амталж шарна. Монголчилбол будаатай хуурга гэж болох юм.

- Том хайруулын тавгаа халаана. Бага зэргийг тосоо хийгээд сармис болон хиамаа 1 минут хуурна.
- Дараа нь ногоон , улаан чинжүү, цоохор майлз, сонгино , лууван, мөөг зэргээ бүгдийг хийж дахин 1 минут орчим хуурна.
- Давс, болон хар перцээр амтална


4. Чинжүүг идэж болохоор шараад дээр нь цагаан будаа 2 халбага кетчуп хийгээд сайтар холино. 1 минут орчим дахин шарна.


5. Галаа унтраана
6. Аяганд амталж шараад бэлэн болгосон будаагаа хийнэ. Хэрвээ та чеддар бяслаг хэрэглэж байгаа бол эхлээд тал аяга амталсан будаа хийгээд бяслагаа хийснийхээ дараа дахин нэмж аягаа дүүргэнэ.  /бичлэгээс тодорхой харна уу/


7. Хэрвээ та нарийн халуун ногоон чинжүү хэрэглэж байгаа бол амтат будаан дээрээ хийгээд чигжиж тавиад түр орхино.

Одоо бөөрөнхий амттай омлет хийцгээе. Үүгээрээ бид амталсан будаагаа хучих болно.

Өндөгөө нимгэн, жигд өнгөтэй /түлж, харлуулахгүй/ бөөрөнхий шарах юм.

1. 2 ш өндөг дээрээ давс болон элсэн чихрээ хийнэ.
2. Хооронд сайтар хольсны дараа өөр савруу шүүлтүүрээр шүүж хийнэ /цайны шүүр байж болно/. Энэ нь өндгийг жигд , өөгүй цэвэрхэн шарахын тулд илүү зүйлсийг шүүн авч байгаа юм
3. Хайруулын тавгаа халаагаад тосоо хийнэ. Их тос хийж болохгүй. Өндгөө хайруулын тавгандаа хийгээд жигд тараан, нимгэн бөөрөнхий болохоор шарна.
4. Дунд зэргийн бага гал дээр болгоно. Жигд болгосоны дараа галаа унтраана



Хамтдаа тавгалцгааая

1. Аягалсан будаан дээрээ хавтгай тавгаа хөмөрч бариад , доош харуулан аягаа авна.
2. Одоо өндгөөрөө жигд хучиж тавина
3. Тавгаа чимэглэж бууцайны навч тавина. Мөн та кетчуп идэх дуртай бол хоолон дээрээ соус болгон асгаж болно.








Видео зааврыг эндээс үзнэ үү

 
Эх сурвалж: emegteichuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52248
1 эможи
keyboard_arrow_up