COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

iPhone яагаад хүйтэнд унтардаг вэ? Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

2018 оны 1 сарын 12

Arslan.mn

Өвөл сайхан улирал боловч харин бидний iPhone утасны хувьд тийм биш бололтой. Агаарын температур 0-ээс доош зааж эхлэх үеэс эхлэн энэ утас унтарч эхэлдэг ба олон хүн ийм бэрхшээлтэй тулгардаг билээ. Яагаад ийм явдал болдог болон хэрхэн үүнтэй тэмцэх талаар ярилцая.

Хүйтэнд iPhone утасны дотор юу болдог вэ? Хүйтэн агаар, iPhone хоёр хоорондоо “таарамж” муутай ба утас маань цэнэгээ хурдан алдах юм уу эсвэл хурд нь удааширч, бүр гэв гэнэт унтрах ч тохиолдол бий. Apple-ийн хэлж байгаагаар бол энэ утасны ажиллах тохиромжтой темпратур нь цельсийн 0-ээс +35 хэм гэнэ. Харин унтраасан байдлаар хадгалах нөхцөл нь -20-иос +45 хэм юм. Бодит байдал дээрээ iPhone нь 0 хэмтэй ойрхон нөхцөлд хэвийн бус ажиллаж эхлэх ба дэлгэцний мэдрэмж  муудах, сүлжээ тасалдах, заримдаа бүр унтрана. Яагаад ингэдэг юм бол? Гол буруутан нь лити-ионн батерей юм. Учир нь хүйтэнд ионн батарей нь өөрийн шинж чанараа алдаж, дотоод эсэргүүцэл ихсэн, багтаамж багасдаг. Багтаамж нь богино хугацаанд огцом багасах ба хэдийгээр талаас дээш цэнэгтэй боловч дээрх нөхцлөөс болж унтардаг тохиолдол бий. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Зөвлөгөө 1. Гадагшаа гарахын өмнө утсаа 100% цэнэглэ Энгийн боловч үр дүнтэй арга юм. Гадагшаа гарахын өмнө утас тань хэр сайн цэнэгтэй байна мөн төдий хэмжээгээр удаан хугацаагаар ажиллана.

Зөвлөгөө 2. Утсаа тохирох гэрэнд хийх хэрэгтэй Утасны минь хамаг сайн сайхныг хүний нүднээс нуудаг гэр хийх дургүй боловч өвлийн цагт энэ нь зөвхөн газар унахад хамгаалалт болох төдийгүй хурдан хөлдөхөөс сэргийлнэ.

Зөвлөгөө 3. Чихэвч хэрэглэ Өвлийн цагт чихэвч хэрэглэснээр та утсаа хүйтэн орчинд олон дахин гаргах шаардлага багасна. Хэрэглэх чихэвч маань энгийн, ямар нэг батарейгүй байх нь зөв ба энгийн тусмаа хүйтэнд янз бүр болохгүй хэвийн ажиллана.

Зөвлөгөө 4. Том хэмжээний тоглоом ажиллуул Утасны процессорыг халаана, үүгээрээ дамжин батерейг хөлдөөхгүйн тулд гадагшаа гарахын өмнө том хэмжээтэй тоглоом, апп нээж ажиллуулах хэрэгтэй.

Зөвлөгөө 5. Өвлийн цагт iPhone-ыг чиглэл заагч болгон ашиглаж болохгүй Шөнөжин гадаа хүйтэнд байсан машин дотроо ороод iPhone доголдож эхлэх учир зүг чиг заагчаар ажиллуулбал гэв гэнэт унтрах нь бараг тодорхой. Мөн хүйтэн машинд iPhone-оо хамгийн богино хугацаагаар ч гэсэн орхиж болохгүй шүү.

Зөвлөгөө 6. Утсаа биедээ аль болох ойрхон байлга Утсаа аль болох биедээ ойр, дотор халаасандаа байлгах нь зөв. Биеийн дулаанаас хол байх тусмаа хөрж, унтрах магадлал ихсэнэ. iPhone хөрөөд унтарсан бол яах вэ? Эхлээд утсаа дулаан газар аваачих хэрэгтэй. Аль болох аажмаар дулаан болгох хэрэгтэй ба огцом халааж болохгүй. Паар юмуу, машины халаагчтай ойр барьж халаах нь утас доторх чийгийг тодорхой нэг газар хуралдуулж болзошгүй юм. Мөн шууд цэнэглэх гэж залгах нь ч буруу бөгөөд унтарснаас хойш 30-40 минутын дараа асаах нь зөв юм шүү. Асав уу? Ассан бол сайн байна. Харин асаагүй, цэнэглэж байна гэсэн тэмдэг байсаар байвал батерей чинь бүх цэнэгээ алдсан байна гэсэн үг. Өвлийн цагт нэмэлт powerbank-тай явж утсаа цэнэглэж байх нь хамгийн зөв арга билээ. Энэ хэрэгсэл маань хөнгөн, жижиг, ашиглахад амар байх ёстой бөгөөд хамгийн тохиромжтой багтаамж нь 10 000мА.ц юм. Үүнээс бага багтаамжтай нь ач холбогдол багатай бол илүү их багтаамжтай нь хэмжээ томтой, хүнд бас үнэтэй байх болно.
 

Эх сурвалж:                                                                                                                                                                    www.xopom.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52219
0 эможи
keyboard_arrow_up