COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр лааз хийжүүлсэн ундаа уухад л үхэлд хүргэдэг

2017 оны 12 сарын 12

Долоо хоногт ердөө хоёрхон лааз хийжүүлсэн ундаа уух нь чихрийн шижин, зүрхний өвчин болон цус харвалтын эрсдэлийг ихэсгэдэг. Харин нэг лааз ийм ундаа нь артерийн даралтад сөргөөр нөлөөлдөгийг судалгаа харуулсан байна.

ӨАБНУ-ын Стелленбосын их сургуулийн эрдэмтэд хийжүүлсэн ундааны үхэлд хүргэх аюулыг илрүүлснийг хэвлэлд дурджээ. Тэд хүмүүст эрүүл мэнддээ анхааралтай хандахыг сэрэмжлүүлэн хийжүүлсэн ундаанаас татгалзахыг зөвлөснийг “Дейли мэйл” сонинд бичжээ.

Хийжүүлсэн ундаа байнга уух нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин болон зүрх-судасны элдэв өвчин тусахад хүргэдэг, бодисын солилцооныхамшинж даамжирахад нэрмээс болдогийг comandir.com сайтад мэдээлсэн байна.

ӨАБНУ-ын эрдэмтдийн судалгаа “Journal of the Endocrine Society” сэтгүүлд нийтлэгджээ. Тэд долоо хоног бүр хийжүүлсэн ундаа таваас илүү удаа ууж байсан хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг ажигласан байна.

Тийнхүү тэднээс олон хүнд чихрийн шижин, артерийн даралт болон бодисын солилцооны хамшинж өвчинтэй гэсэн онош тавьжээ. Бодисын солилцооны хамшинж нь биеийн жинг нэмэгдүүлдэг байна.

 

Чихрийн шижин, зүрхний өвчин тусах, цус харвах эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэхэд долоо хноногт хоёр лаазнаас илүүгүй хийжүүлсэн ундаа уухад л хангалттайг эрдэмтэд илрүүлжээ.

Гэхдээ хүн ганц лааз ийм ундаа уухад артерийн даралт ихсэхэд нэрмээс болдог байна. Учир ньхоногт хэрэглэхийг зөвлөдөг хэмжээнээс 14 граммаар их сахар хийжүүлсэн ундаанд агуулагддаг аж. Их хэмжээний сахар агуулдаг хийжүүлсэн ундааг таргалалтын нэг шалтгаан гэж эртнээс үзэж байна. Хийжүүлсэн ундаа уух нь дэлхийн олон орны бүх насныхны дунд тогтвортой ихсэж байгаа ажээ.

 

Ийнхүү долоо хоног бүр бага хэмжээний хийжүүлсэн ундаа уух нь бодисын солилцооны хамшинж өвчин тусах эрсдэлд оруулдагийг судлаачид илрүүлээд байна. Жин нэмэгдэх, цусанд триглицерид ихсэх нь хийжүүлсэн ундаа уусны эрсдэлд багтаж байгааг судлаачид онцлон тэмдэглэжээ.

Жишээ нь нэг лааз кока-колад 39 грамм сахар байдаг нь насанд хүрсэн хүнд өдөр бүр хэрэглэхийг зөвлөдөг хэмжээнээс 14 граммаар их байна. Ингэхээр 0,33 граммын хэмжээтэй ганцхан лааз хийжүүлсэн ундаанд 39 орчим грамм сахар агуулдаг байна. Мөн насанд хүрсэн хүний өдрийн хэмжээ ердөө 25 грамм байдаг. Арван долоо хоногийн турш хийжүүлсэн ундаа уусан хүмүүст инсулин хүлээн авах чадвар нь 17%-иар буурч, зүрх-судасны янз бүрийн өвчинтэй болдог нь тогтоогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51012
1 эможи
keyboard_arrow_up