COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗАЖИЛДАГ эм хүүхдийн АМЬСГАЛЫГ боогдуулдаг

2017 оны 12 сарын 12

image

Ханиад хүрэв үү, үгүй юу л эмийн сан руу гүйж, сураг төдий сонссон эмээ хүүхдэдээ таамгаараа өгдөг зан манайхаас өөр улс оронд бараг байдаггүй байх.

Хоолой өвдөж, гэдэс эвгүйрхэхэд барагтай л бол эмч, эмнэлэг хоёрт ханддаггүй, гэртээ ойр зуурын эмээр хүүхдээ эмчлэх гэдэг хэнэггүй зантай хүмүүст дараах мэдээллийг дуулгаж байна.

АСПИРИН АГУУЛСАН ЭМИЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ӨГ
Хүүхдэдээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь “Reye’s Syndrome” буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаас болж үүсэх эмгэг хүртэх аюултай байдаг байна.

Эмийн сангаас хүүхдэдээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй.

ЖОРГҮЙГЭЭР ХАНИАДНЫ ЭМ АВАХ ХЭРЭГГҮЙ
2007 онд Америкийн “Food and Drug Administration”-оос зарим нэг хүүхдийн ханиадны эмийг зургаагаас доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байх. /Tylenol, Johnson’s baby-н нэр төрлийн эмүүд/ Эдгээр эмүүдийг зургаагаас доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн хоёроос доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ. Хэмжээ нь ихэдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой. Тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.

ЦЭР ХОВХЛОХ, БӨӨЛЖҮҮЛЭХ ЭМ ХАНИАДЫГ ХҮНДРҮҮЛЖ Ч МЭДНЭ
Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхдэдээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдэлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.

ТОМЧУУДЫН ЭМИЙГ БАГАЧУУДАД БҮҮ ӨГ 
Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг. Тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхдэдээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе. Мөн өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй. Үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй. Эмийг зөвхөн өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдгийг сана.

ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМИЙГ ШУУД ХАЯ
Удахгүй хугацаа нь дуусах гэж байгаа эмийг шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг. Тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэснээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Хугацаа нь дууссан эмийг жорлон руугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.

ЗАЖИЛДАГ ЭМ ХҮҮХДИЙН АМЬСГАЛЫГ БООГДУУЛАХ АЮУЛТАЙ
Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар йогурт ч юм уу шингэн зүйл уулгаарай. Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Ургамлын гаралтай ихэнх эмнүүд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэсэн үүднээсээ аюулгүй байдаг ч гэсэн энэ нь хүүхдэд зүгээр гэсэн үг биш юм. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдгаас гадна элэгийг гэмтээх болон цусны даралтыг ихэсгэж байдаг. Тун хэтрэх буюу буруу эмтэй хольсон тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүүхдэдээ ургамлын гаралтай зүйлсийг хэрэглүүлэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
50998
1 эможи
keyboard_arrow_up