COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Худалдаж аваад ХАРАМСАХ ӨВЛИЙН ХҮРЭМНҮҮД

2017 оны 11 сарын 08

Өвлийн куртик жавар тачигнасан хүйтэн дааруулахгүй л байвал боллоо гэж бодож байна уу. Харамсалтай нь тийм биш. Хүйтэн ч та хөөрхөн харагдах ёстой шүү дээ. Та удахгүй өвлийн хувцсаа зэхэх гэж байгаа  бол дараах хүрэмнүүдийг худалдан авахаас зайлсхийгээрэй.

Цагаан хүрэм

Өвлийн үлгэр дээр гардаг шиг харагдана гэж бодож байвал худлаа шүү. Ийм куртик өмссөнөөр та эмнэлгийн дүрэмт хувцас өмссөн юм шиг л харагдана. Хамгийн гол нь хэд хоноод л угааж цэвэрлэх хэрэг гарна. Цагаан хүрэм авсны дараа зах, ханцуйгаа хараад л та гутарна шүү.

09d47b5c67d3228341c5d67f4abfb67a_cropped_650x650 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

Хар хүрэм

Уг нь дажгүй сонголт ч автобусанд ороод та хараарай. 10 хүний ес нь хар куртиктэй байх вий. Гэхдээ та яах ч аргагүй хар өнгөнд дурлаад байвал бие бариагүй, гялгар гялтгар биш, том том төмөр чимэглэлгүй, жинхэнэ юм шиг үстэйг сонгоорой.

95ba83824a46eae3ace7b51e69f50df8 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

Дэрэвгэр хормойтой хүрэм

Бүсэлхий хэсгээрээ нарийхан хэрнээ дэрэвгэр хормойтой куртиктэй та өөрийгөө гүнж шиг харагдана гэж бодож байна уу. Харамсалтай нь тийм биш ээ. Ийм хүрэм 180 см өндөртэй, 40 кг жинтэй модельд л зохино. Бодит байдал дээр ийм хүрэмний хормой нь байнга хэлбэрээ алддаг бөгөөд байнга засч янзлах хэрэг гарна. Түүнчлэн хүйтэн жавар доорос сийгээд тав тухгүй байж мэднэ.

ac35cfb5493547c6d5222f5f73f99e59_cropped_487x650 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

Олон давхар мэт хүрэм

Нэг дээр дахиад нэгийг өмсчихсөн мэт куртик ч хэрэггүй. Ийм олон давхрын оронд сөдөн хантааз давхарлаад өмсчихвөл илүү аятайхан харагдахаас гадна дулаахан байна.

ea7f1728a8db6e8c40eb115648149688_cropped_433x650 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

Десант хээтэй хүрэм

Хотод тулалдах гээгүй бол ийм куртикнээс татгалзаарай. Тод өнгийн десант хүрэм яг л өвөл загасчлах гэж байгаа юм шиг харагдана. Харин та ямар нэгэн хээ хуартай хүрэм өмсмөөр байвал геометр дүрстэй, эсвэл поп арт стилийнхийг сонгоорой.

a24de204fb415aaf5a3d2e02318daf27_cropped_650x650 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

“Өвлийн” хээтэй хүрэм

Үүнийг ердөөсөө л 8-аас дээш насныхан өмсөөд хэрэггүй гэж зөвлөе.

84b2cd230601c94da7cf89f286f20c63_cropped_537x650 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

Цайвар ногоон хүрэм

Номин ногоон, цайвар ногоон хүрэм моданаас гараад удаж байна. Харин оронд нь ханасан улаан, хар саарал, бүдэг цэнхэр өнгийг сонговол илүү аятайхан харагдана.

53e9134a1f33700b422a50ec7588bdf8_cropped_721x650 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

Чимэглэл нь хэтэрсэн хүрэм

Хүрэм ч үнэхээр уйтгартай хувцасны нэг яах аргагүй мөн л дөө. Гэхдээ хатгамал, элдэв зураг, чимэглэл, оруулга, цацаг зэрэг нь тийм ч дэгжин харагдуулахгүй л болов уу.

4717912fc7af6e3d3f0f56d7439259f0 Худалдаж аваад харамсах өвлийн хүрэмнүүд

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
4
49301
26 эможи
keyboard_arrow_up