COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гэрлэхэд хамгийн тохиромжтой нас

2017 оны 9 сарын 16

Arslan.mn

Гэр бүлийн байдалд нөлөөлдөг хүчин зүйлс улс орон бүрт өөр өөр байдаг ч гэрлэлтэд хамгийн тохиромжтой насыг 28-32 нас гэж АНУ-ийн Юта мужийн Их сургуулийн эрдэмтэд үзжээ.

Энэ насны иргэдийн нийгмийн амьдрал харьцангуй тогтворжсон, хувь хүн болон төлөвшсөн байдаг бөгөөд ганц бие амьдралаас илүү тогтвортой гэрлэлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй болсон байдаг аж. Судалгааны баг 5 жилийн хугацаанд гэр бүл салалт, гэрлэгсдийн нас, хүйс, үндэс угсаа, боловсрол, соёл заншил, бэлгийн харилцаа зэрэг үзүүлэлтээр судалгаа явуулсан бөгөөд өсвөр насандаа буюу хэтэрхий эрт гэрлэсэн хосууд 5 жилийн дотор салах нь түгээмэл байдгийг онцолжээ.

Тэгвэл 45-аас дээш насанд гэр бүл болсон хосууд бараг салдаггүй буюу тогтвортой гэрлэлтийг бий болгодог аж. 45 наснаас хойш гэр бүл салах магадлал жил бүр 5 хувиар буурдаг байна. Судалгаагаар бага, дунд боловсролтой эмэгтэйчүүд хамгийн ихээр гэр бүлээ цуцалдаг бол дээд боловсролтой эмэгтэйчүүдийн гэр бүлийн байдал харьцангуй тогтвортой байна.

 

“Судалгаа ёсоор хамгийн тогтвортой гэр бүл 45-49 насанд гэрлэсэн хүмүүсийн дунд байна. Гэхдээ энэ насыг хүлээхээс илүү хувь хүний хөгжил, боловсролдоо анхаарах нь зүйтэй болов уу” гэж судлаач Филипп Кохен хэлжээ.

 

Эх сурвалж: Indy100

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47095
1 эможи
keyboard_arrow_up