COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Яагаад бараг бүх хүүхэд цэцэрлэгт явсан эхний жилдээ илүү их өвддөг юм бэ?

2017 оны 9 сарын 13
Arslan.mn
Хүүхдийн бие махбодийн вирусын эсрэг хамгаалалт султай байдаг нь тэдний дархлаа бүрэлдэх, хөгжих шатандаа байгаатай холбоотой аж. Чухам өвчлөлийн үед дархлаа бүрэлдэнэ. Хүн олонтой газар нь төрөл бүрийн вируст халдварын эх үүсвэр болох ба хэдий олон хүүхэд байна тэдний дунд өвдсөн хүүхэд байх магадлал төдий илүү. Мөн хүүхдийн дунд өөрөө өвддөггүй бусдад тараадаг халдвар тээгч бас байна. Үүнээс үзвэл хүүхдүүдийн дунд байх нь дархлааг нь дадлагажуулж өгдөг аж.
Хүүхдийн халдварт өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Агаарт сайн гаргах 
  • Тасалгааг сайн салхилуулж, агаарын солилцоог сайжруулах 
  • Гэртээ хөл нүцгэн явах 
  • Хүүхдийг хүүхэд цугласан газар аваачиж байх 
  • Урьдчилан сэргийлэх тарилгын хуваарийг сайн мөрдөх
  • Хамрыг нь давсны уусмалаар угааж зайлж байх , ялангуяа цэцэрлэгээс ирэх, гарч орж ирмэгц гмт 
  •  Хүүхдийг тэжээллэг, аминдэм сайтай хоолоор хооллох
  • Хангалттай найрлага, тун бүхий витамин уулгах
4 ой 7 сартай Баяраа хүүгийн ээж ингэж ярьж байна:
Манай хүү цэцэрлэгт явсан эхний жилдээ бараг 7 хоногт нэг шинэ ханиад хүрдэг байсан гэхэд болно. Харин дараагийн жилээс нь ханиад хүрэх нь эрс багассан. Амин дэмийн хувьд би эхлээд Пиковит сироп, дархлааг сайжруулах гэж Иммунал, Салимон өгч байсан. Мөн ургамлын эм гээд Септилиныг сироп хэлбэрээр өгч үзсэн. Жаахан унжийгаад, ханиад хүрэх нь үү дээ гэвэл өгөөд эхэлэхэд хэрэгтэй юм шиг санагдсан. Дархлаа сайжруулах, гол нь нянгийн эсрэг үйлчилгээтэй болохоор ногоон нус, цэр ихтэй ханиадны үед хэрэглэж болно. Одоо арай том болсон болохоор амин дэмийг зажилдаг хэлбэрээр өдөрт 1-ийг уулгаж байна. Зажилдаг витамины найрлага нь олон бас сиропонд байдаггүй хэд хэдэн эрдэс агуулдаг. Өсөлтөнд нь энэ нь илүү хэрэгтэй. Зажидаг витаминаас Кальциноваг дуртай уудаг боловч арай найрлага сайтай гээд Wellkid Мультивитамин (4-12 нас) уулгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46944
0 эможи
keyboard_arrow_up