COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн өсөлтөнд АНХААРАХ 3 үе

2017 оны 9 сарын 12

Хамгийн сүүлийн үеийн хүүхдийн өсөлтийн тухай онолоор бол нярай-нялх үе , бага насны үе болон шилжилтийн – өсвөр насны үеүд нь насанд хүрэх үеийн нурууны өндөрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг.

Arslan.mn

2 наснаас өмнө , ялангуяа 1 настай үед нь хоол тэжээл биеийн өндөрт илэрхий нөлөөлдөг бол 2 наснаас хойш , 3 настайгаас эхлэн өсөлтийн даавар илэрхий нөлөөлж эхэлдэг бол шилжилтийн буюу өсвөр насанд бэлгийн даавар нь биеийн өндөрт ихээр нөлөөлдөг.

Өсвөр насанд хүүхэд огцом өсөх нь бэлгийн даавар ба өсөлтийн дааврын хамтарсан нөлөөлөл байдаг . Энэ чухал үеүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн онцлогоос хамаарч зөв зохистой хооллож ундлах хэрэгтэй .

Нялх балчир үед-Хүүхдийн хооллох чадвар , дадал зуршлын эхийг зөв тавих

Нялх балчир үедээ хүүхдийн өсөлт нь удамшлаас хамаардаггүй, харин хоол тэжээл нь хүүхэд өсөж торних гол зангилаа болдог гэдгийг мэргэжилтнүүд маш итгэлтэйгээр нотолж байна . Хүүхэд 8 сартайгаасаа хойш нялх үеэсээ бага насны хүүхдэд шилжих явцад орох бөгөөд энэ л үед хоол тэжээл хангалтгүй бол насанд хүрэх үеийн биеийн өндөрт нөлөөлдөг тул хүүхдийн хоол тэжээлд онцгой анхаарал хандуулаарай .

Авах арга хэмжээ :

Зөв зохистой хооллож ундлах

Нэмэгдэл хоолонд цагт нь оруулах: Хүүхэд 4 сар хүрэхэд нэмэгдэл хоолонд оруулах шаардлагатай . Хүүхэд 4-8 сартайдаа өтгөндүү болон зажлууртай хоол тэжээлийг залгих рефлекс нь үүсч хөгждөг чухал үе эхэлдэг бөгөөд хэрвээ хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахгүй 6 сараас хэтэрвэл бол хүүхэд шингэнээс өтгөн , өтгөнөөс зажлууртай хоолыг идэж сурах хүртлээ их цаг алдаж , зажлууртай хоол хүнсийг залгиж чадахгүй , хахах , амархан огих зэрэг сөрөг үр дагавар гарах ба биеийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлдөг .

Хоол хүнсийг аль болох олон төрлөөр бэлдэж , идүүлж сургах: Хүмүүс хоол хүнсийг ихэнхийг нь л нялх хүүхдэд тохирохгүй гэж дүгнэдэг . Харин хоол тэжээлийн сэтгэл зүйн үүднээс авч үзвэл нялх үедээ хэтэрхий нэг төрлийн хоол идсэнээс болж томрох тусмаа хоол голж шилдэг болдог . Иймд хүүхдийг багаас нь аль болох олон төрлийн хоолыг олон янзаар бэлдэж идүүлж сурах нь томроод хоол голж шилэхгүй болохоос гадна шим тэжээл нь их юм.

Бага насны хүүхэд жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандаарай.

Хүүхэд 3 наснаас хойш жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд яг 5 уу 7 юу гэдэг нь удамшил , хоол тэжээл , орчин зэргээс хамаарна.

Авах арга хэмжээ :

3-6 сар тутамд нэг удаа өндрийг нь хэмжих . Сар бүр хэмжээд энэ сард тэд байсан түрүү сард тэд байсан гээд байж болохгүй жилд ерөнхийдөө 5-7 см бол хэвийн гэж үзнэ .

Бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандах: Охин хүүхэд 8 наснаас өмнө хөх нь томрох , суга бэлгийн үс нь ургах , 10 наснаас өмнө сарын тэмдэг ирэх , эрэгтэй хүүхэд 9 наснаас өмнө төмсөг , шодой томрох , үс ургах , 10 наснаас өмнө дууны өнгө өөрчлөгдөх зэргийг бэлгийн эрт бойжил гэнэ . Энэ тохиолдолд яаралтай эмчид хандана .

Шилжилтийн үе буюу өсвөр насныханд – Биеийн өндөр огцом нэмэгдэнэ.

Энэ насныханд өсөлтийн даавар ба бэлгийн даавар зэрэг идэвхжиснээр охидууд 25см , хөвгүүд 30 см хүртэл өсч болно . Эцэг эхчүүдэд анхааруулахад охидууд анхны сарын тэмдгээс хойш 2 жил , хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 2 жилийн дараа санасан хэмжээндээ хүртэл өндөр болохгүй бол энэ үед ямар нэгэн аргаар өндөр болгоё гэсэн ч бараг л оройтсон байдаг.

Авах арга хэмжээ :

  1. Хүүхдийнхээ биеийн өсөлтийг хянах

Эмэгтэй хүүхэд хөх нь ургаж эхэлснээс хойш нэг жил орчим , харин эрэгтэй хүүхэд дууны өнгө өөрчлөгдсөн үеэсээ огцом өсдөг . Хамгийн хурдан нь охидууд жилд 8 см , хөвгүүд жилд 11 см хүртэл өснө . Охидууд сарын тэмдэг ирснээс хойш дахин 5 см өсөх боломжтой бол хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 5-10 см өсөх боломжтой . Ингэхээр нийт шилжилтийн буюу өсвөр насандаа охидууд дунджаар 25 см , хөвгүүд 30 см өснө гэсэн үг юм . Өсөлтийн энэхүү явцыг эцэг эхчүүд анхаараад авахад илүүдэхгүй .

Нойр , хөдөлгөөн нь өсөлтөнд нөлөөлдөг

Өсвөр насныханд хангалттай нойр авах нь өсөлтийг хурдасгах ба хөдөлгөөн биеийн тамир , ялангуяа дээс үсрэх нь охидуудын өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж , өсөлт явагдах нийт хугацааг уртасгадаг . Иймд өсвөр насандаа хангалттай унтаж , биеийн тамираар хичээллэх нь насанд хүрсэн хойноо ямархуу өндөртэй болоход асар ихээр нөлөөлнө . Унтах үед өсөлтийн даавар нь сэрүүн байх үеэс 3 дахин их ялгардаг бөгөөд хамгийн их ялгардаг цаг нь 22-02 цаг байна . Гүн нойрссоноос 35-45 минутын дараа ялгаралт нь нэмэгдэж эхэлдэг гэвэл хүүхдээ орой 21-22 цагийн үед унтуулж хүүхдийг 9 цагаас багагүй хугацаагаар унтуулах хэрэгтэй.

Хүүхдийн өсөлтөнд улирал нөлөөлөх нь

Хүүхэд жилийн 4 улиралд харилцан адилгүй өсдөг . Хамгийн хурдацтай өсдөг нь 5 дугаар сар бөгөөд дунджаар 7.3см хүртэл өсөх ба 10 дугаар сар хамгийн удаан буюу 3.3 см өсдөг.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насны онцлогт тохируулан өсөлтийг нь анхаарч өсөлт удаан бол тохирох цаг үед нь зөв арга хэмжээ аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46871
6 эможи
keyboard_arrow_up