COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХУУЧИН цагийн эмэгтэй ба ОРЧИН ҮЕИЙН бүсгүйн 12 ЯЛГАА

2017 оны 9 сарын 11

Arslan.mn

"Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол"
гэж Хулгарайн Тэргэл гоё, сайхан явахыг бүсгүйчүүддээ захин нэгэн цагт шүлэглэж байлаа. Гэвч эмэгтэй хүн бүр энэ өөдрөг шүлгэнд хэлсэнчлэн "Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв"
-ж чаддаг болов уу. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид бүсгүйчүүдийн сэтгэлгээний ялгааны талаарх асуудлыг хөндлөө. Эмэгтэй хүний эрхийг далдаар зөрчдөг хэвшмэл ойлголтууд, түүнийг дуулгавартайгаар дагагч хуучин цагийн эмэгтэй ба эрхээ мэддэг, өөрийгөө хүндэлдэг орчин үеийн эмэгтэй, орчин цагийн трэндийн 12 ялгааг харуулъя.


Хуучин цагийн эмэгтэй: "Эрт нөхөр, хүүхэдтэй болохгүй бол оройтлоо"

Орчин үеийн бүсгүй: "Монгол эмэгтэй хүн дунджаар 24.5 насандаа гэрлэдэг. Гэхдээ сэтгэлгээ, цаг үе хувьсаж өөрчлөгдөхийн хэрээр дэлхийн залуучууд 30-аас дээш насандаа гэрлэх хандлагатай болж байна. 

Хуучин цагийн эмэгтэй хүн: "Эмэгтэй хүн овоон дээр гарч болохгүй"

Орчин үеийн бүсгүй"Эмэгтэй хүн нэг уулын орой, овоо байтугай дэлхийн өнцөг булан бүрт, хүссэн газартаа очих эрхтэй. 

Хуучин цагийн эмэгтэй: "Тогоо"-ны хүн гэсэн ойлголттойУчир нь ээжүүд ганц бие хүүгээ "Авгайтай болоогүй юм чинь өөрөө тогоогоо барьж дээ" гэх жишээтэй.

Орчин үеийн бүсгүй"Камертон" хамтлагийн ахлагч Д.Болд: Эхнэр хүн гэхээрээ л заавал өдөр бүр гэр цэвэрлэж, хоол хийдэг байх албагүй. Тэр хүн тогооч, цэвэрлэгч шиг ажиллах гэж хүний эхнэр болоогүй. Аз жаргалтай л байвал тэр гэрийг хэн ч цэвэрлэсэн яахав.

Хуучин цагийн эмэгтэй: Хов жив ярьж, бусдыг шүүж дүгнэх дуртай. 

Орчин үеийн бүсгүйБусдын үзэл бодлыг хүндэтгэхийн сацуу өөрийгөө ухаалгаар, соёлтойгоор илэрхийлэх чадвартай. 

Хуучин цагийн эмэгтэй: Өөрийгөө эр нөхрийнхөө арыг даах, ар гэрээ сайн авч явах үүрэгтэй гэж бат боддог. 

Орчин үеийн бүсгүйХайртай хүмүүс нэгнээ дэмжиж, хамтдаа карьераа өсгөн, нийгэмд байр суурь эзлэх боломжтой гэдгийг мэддэг. 

Хуучин цагийн эмэгтэй: "Урт үс л гоё".

Орчин үеийн бүсгүй: "Энэ бол миний freestyle. Би өөрөө freedom байх дуртай".

Хуучин цагийн эмэгтэй: Залуус өдөж хоргоохоос эмээн биеэ ил гаргасан хувцас өмсөхөөс зайлсхийдэг. 

Орчин үеийн бүсгүйӨөрийгөө илэрхийлэх ямар ч хувцсыг өмсөнө.

Хуучин цагийн эмэгтэй: Эмэгтэй хүн өөрийгөө бусдыг удирдаж чадахгүй, гүйцэтгэх түвшинд ажиллавал зохино гэж боддог.  

Орчин үеийн бүсгүй: Ажил мэргэжилд хүйсийн тэгш бус байдал байх ёсгүйг мэддэг. Мэдлэг чадвараа нэмэгдүүлж, менежерээс дээш албан тушаалыг гаргууд сайн гүйцэтгэж чаддаг. Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол ажилчдаа илүү сайн ойлгодог, бусадтай үр дүнтэй харьцдаг, өөдрөг тэмүүлэлтэй удирдагч болдгийг Канад, Америкийн судлаач нар тогтоосон. 

Хуучин цагийн эмэгтэй: Эмэгтэй хүн санхүүг барьж, бүхнээ гэр бүлдээ зориулах ёстой.

Орчин үеийн бүсгүй: Эмэгтэй хүн орлогынхоо тодорхой хэсгийг өөртөө зарцуулах эрхтэй. 

Хуучин цагийн эмэгтэй: Эрэгтэй, эмэгтэй хүн ижил албан тушаалд байгаа ч зөрүүтэй цалин авдагт гомдоллодог.

Орчин үеийн бүсгүй: Эмэгтэй хүн өөрийн мэдлэг чадвар, хөдөлмөрт таарсан цалин авах ёстой гэдгээ мэддэг. 

Хуучин цагийн эмэгтэй: Эмэгтэй хүн сайн хань байж, үр хүүхдээ зөв хүн болгоход хамаг анхаарлаа хандуулах ёстой.

Орчин үеийн бүсгүй: Гэр бүл, карьераа хоёроо зэрэг авч явж чадна гэж боддог.

Хуучин цагийн эмэгтэй: "Гэртээ суусан ажилгүй эм" гэсэн бусдын үгэнд эмзэглэж, гутардаг. 

Орчин үеийн бүсгүй: Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 14.6 зүйлд "Эхнэр, нөхрийн гэрлэснээс хойш гэр ахуйн ажил ба өрхийн аж ахуй эрхэлсэн, хүүхэд, ахмад настныг асарсан зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээг нийгмийн баялаг бүтээх болон өрхийн эдийн засагт оруулсан хувь нэмэрт тооцно" гэж заасан байдгийг мэддэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46858
0 эможи
keyboard_arrow_up