COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бүтээлч залуусын өдөр тутамдаа сонсдог ПОДКАСТУУД

2017 оны 9 сарын 11

Arslan.mn

Эхлээд Подсакт гэж юу болох талаар энгийн ойлголтыг өгөх нь зүйтэй байх. Подкаст гэдэг үг нь Apple-н “iPod”, радио нэвтрүүлэг гэдгийн “broadcast” үгнүүдийн дундаас үүссэн бөгөөд audio, video, digital radio, PDF, or ePub хэлбэрүүдээр оршино. Та эдгээрүүдийг ямар нөхцөлд яаж ашиглахаа аль хэдийнэ мэддэг болсон байгаа нь ойлгомжтой. Орчин цагийн бүтээлч хүний амьдралын нэгэн чухал хэрэглээ бол яах аргагүй подкаст.  Бид саяхныг хүртэл чихэвчээр хөгжим, радио мэдээ, сонсдог ном л чагнаж алхдаг байлаа. Харин подкаст гарч ирснээр тэр бүгдийг нэгтгэн зангидсан, мэдээлэл/сэтгүүлзүй/танин-мэдэхүйн маш сонирхолтой ертөнц бидэнд үүдээ нээсэн гэж хэлж болно.

Түүнчлэн сонсголоор дамжуулж мэдээлэл авах нь зураг, видео давамгайлсан сошиал ертөнцийн эринд  зүгээр нэг видео болон дүрсэн мэдээлэлтэй харьцуулахад тархийг илүү идэвхитэй нөхцөлд оруулдаг судалгаа ч байдаг.

Ингээд мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах дуртай шинэ үеийн залуучууддаа дараах подсактуудыг санал болгож байна.

1. Freakonomics Radio 

“Explores hidden side of everything” уриатай энэхүү подкастыг Лондон хотоос гаралтай манай coworker Matt Fretwell танд санал болгож байна. Шинэ цуврал болгондоо энэхүү подкаст бид бүхний төдий л чухалд тооцдоггүй сонирхолтой сэдвүүдийг хөнддөгөөс гадна зочид нь ихэвчлэн туйлын сонирхолтой судлаачид байдгаараа онцлогтой. Гэхдээ зөвхөн эдийн засаг бус хамраагүй, хамрахгүй сэдэв ч ховор, гайхалтай сайн судалгаатай подкаст. Өөрийгөө хөгжүүлэх дуртай, сониуч хүн бүрт зориулж байна.

2. Stuff you should know 

#UBPASSPORT-ын үүсгэн байгуулагчдын нэг Дөлгөөннаран маань энэхүү подкастыг онцолж байна. Кетчупын гарал үүсэл, газрын зураг хэрхэн үүссэн, халим яагаад амиа хорлодогоос эхлээд дэлхийн түүх, эдийн засаг, улс төрийн адармаатай асуудлуудыг маш сонирхолтой тайлбарлаж чаддаг.

3. TED Radio Hour 

ТЭД-ийн талаар мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэр бүх мэдлэгтэй, мундаг хүмүүсийн видеог үзэж амжихгүй явдаг бол энэхүү подкаст танд яг тохирно. Манай coworker Танангийн дуртай подкаст.

3-4 илтгэгчийн яриаг 50 минутанд багтааж тухайн сэдэв/асуудлын тухай хамгийн шинэлэг, ухаан сэргэм мэдээлэл өгч чаддагаараа онцлог. Мэдээж бүх л сайн ТЭД ярианы адил юм ямар нэгэн шинэ зүйл хийх хүсэл өөрийн эрхгүй төрүүлдгээрээ энэхүү подкаст тун чухаг.

4. This American Life

CLUB-ын зүгээс энэхүү подкастыг санал болгож байна. Дээрх линкээр дарж орвол “Choosing wrong” нэртэй эписод бий. Зохиолч Алэн Дө Боттон амьдралын ханиа сонгохдоо (хүнд сонсогдож байна уу) юун дээр бид алддаг тухай туйлын хоржоонтой хийгээд өгөөжтэй философийн зөвлөгөөнөөс эхлээд домогт сагсчин Уилт Чэмбэрлэний торгуулийн шидэлтийн тухай санаанд багтамгүй түүхийг энэхүү ангиас сонсоорой. 

Чөлөө завгүй мэт энэ амьдралдаа сэтгэлд хоногшсон түүхүүдийг сонсоход зав чөлөө заавал гаргаарай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46838
0 эможи
keyboard_arrow_up