COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дуу хөгжим сонсоод шар үс тань босдог бол ...

2017 оны 9 сарын 06

Алдарт Led Zeppelin-ний Whole Lotta Love дууг Стурбриж ердөө 16-хан настайдаа 9 дугаартай автобусаар зорчиж байхдаа зохиосон гэдэг. Өсвөр насны хөвгүүний зохиосон энэ дууг сонсоод биеийн тань шар үс босч, хоолой чинь зангирч догдлох буюу хөөрөх мэдрэмж төрдөг бол та үнэхээр онцгой нэгэн юм. Ямар төрлийн байхаас үл хамааран дуу хөгжим сонсоод таны сэтгэл хөөрөн догдолж байх нь хөгжим сонирхдоггүй хүнээс сонирхлоороо төдийгүй тархины бүтэц тань ч өөр гэдгийг илэрхийлнэ.

Харвардын Их сургуулийг сэтгэл судлалын чиглэлээр төгссөн Мэтью Сачсын өнгөрсөн жил хийсэн судалгааны дунд дуу хөгжмөөс авч буй мэдрэмж, таашаалыг хэрхэн өдөөдөг талаар судалгаа хийжээ. Тэрээр судалгаандаа дуу хөгжимд дуртай 10, огт сонирхдоггүй 10 оюутанг оролцуулсан байна. Дуу, хөгжим сонсоод сэтгэл нь хөдлөж догдлодог, хөөрдөг, бие махбодийн ямар нэгэн хариу урвал үзүүлдэг хүмүүсийн тархины бүтэц дуу, хөгжимд дургүй хүмүүсийнхээс өөр байгааг олж тогтоосон аж. Судалгааны өөр нэг дүнд хөгжимд дурлагч хүмүүсийн сонсгол эрхтэн сэтгэл хөдлөлийн хэсгүүд илүү холбоотойг нээв.

Мэтью Сачсын судалгааны дүнг Оксфорд Академи нийтлэн, түүний “ сонсгол болон сэтгэл хөдлөлийн хэсгүүд бусад хүмүүсийнхээс илүү сайн холбогдсон нь энэ хоёрын дунд илүү үр дүнтэй боловсруулалт хийгддэг гэсэн үг юм. Хэрэв та дуу хөгжмөөс эрч хүч, бусдаас илүү таашаалыг мэдэрч чаддаг бол тэр хэрээрээ хүчтэй, сэтгэл хөдлөл ихтэй хүн аж. Үүгээр ч зогсохгүй ямар нэгэн дуу, хөгжимтэй холбоотой дурсамж ч үүнд нөлөөлдөг. Гэхдээ дурсамж бүхий дууны нөлөөллийг лабораторийн орчинд судлах аргагүй” гэснийг онцолжээ.

Мэтью Сачсын ердөө хэдхэн хүний дунд хийсэн багахан судалгаа нь дуу сонсоод хүний тархи хэрхэн хариу урвал үзүүлж буйг шинжилсэн ч хүний мэдрэмж, мэдрэлийн тогтолцоог судалсан шинэ зүйл байлаа. дуу хөгжмийн нөлөөг илүү таньж мэдсэнээр мэдрэлийн өвчин эмгэгийг судалж, сэтгэлзүйн эмгэгийг эмчлэх боломж нэмэгдэж буй юм.

Өдөр тутмын амьдралаас баяр баясгаланг мэдрэх чадваргүй болгодог сэтгэлийн дарамт гэгч зүйл ч үүнд хамаарна. Тиймээс өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө судлах, эмчлэн анагаахын тулд дуу хөгжим ашиглаж болох шинэ үүд нээгдэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46717
0 эможи
keyboard_arrow_up