COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Жин хассаны дараа хэрхэн арьсаа чангалах вэ?

2017 оны 9 сарын 01

Та сүүлийн үед жингээ огцом хассан уу? Та төрсний дараа хэдэн килограмм жин хасах шаардлага гарсан байх гэсэн хэдий ч  сул унжсан арьсаа хэрхэн чангалах вэ гэсэн асуудалтай тулгарч байна уу? Ингээд та бүхэнд хэрэг болох хэдэн зөвлөгөө хүргэж байна.

Арьс чангалагч тос түрэх.

Байгалийн гаралтай алое вера хэрэглэхэд илүү тохиромжтой. А, Е амин дэм нь таны арьсны уян хадан байдлыг нэмэгдүүлдэг байна.

  1. Нарны шууд тусгалаас болгоомжил.

Удаан хугацаанд наранд суух хэрэггүй, таны арьсанд илүү их арчилгаа шаардлагатай байгаа. 

Эрдэс бодис, далайн давстай гуужуулагч хэрэглэ

Гуужуулагч хэрэглэх нь цусны эргэлтийг нэмэгдүүлж арьс чангалахад сайн нөлөөтэй.

Коллагентой тос.

Арьсанд тэжээл өгч чангалах аргын нэг яах аргагүй мөн. Язарсан арьсан зориулагдсан тос авч түрхээрэй.

Иллэг.

Иллэг хийх нь арьс чангалахад сайн нөлөөтэй. Байгалийн гаралтай, эрдэс бодистой тос хэрэглэж иллэг хийлгэх нь цусны эргэлтийг сайжруулж эд эсийг сэргээж өгдөг.

Спад ор.

Биеэ усаар шүршүүлэх нь арьс чангалахад сайн нөлөөтэй байдаг.

Биеийн дасгал хөдөлгөөн.

Дасгал хөдөлгөөн хийх нь бие сэргээж, арьс чангалахад тусалдаг. Булчингаа хөгжүүлэх нь биеийн арьсыг илүү чанга болгодог.

Шингэн зүйл хэрэглэх.

Өдөрт 8 аяга ус уух нь таны арьсыг чангалахад эерэг нөлөө үзүүлнэ.


tusgalt.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44087
0 эможи
keyboard_arrow_up