COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ жилээр бидний үзэх дуртай кинонууд

2014 оны 12 сарын 31
Сэтгэл догдлуулам шинэ жил айсуй. Энэ бүхнийг өдөөдөг нэгэн сайхан зүйл бол кино урлаг юм. Тэгвэл зул сарын баяраар таны үзэх дуртай кино юу вэ? Дэлхий нийтээр үзэгчдийн зүрх сэтгэлд байнга оршиж байдаг тэрхүү гайхалтай кинонуудыг шигтгэн хүргэж байна. Дуртай киноныхоо линкээр орж үзээрэй!
 
~ How the Grinch Stole Christmas

 Хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч Доктор Сьюссийн Гринч зул сарыг хулгайлсан нь (1957) номон дээр сэдэвлэн 1966 онд бүтээгдсэн хүүхэлдэйн кино нь хуурмаг Санта клаусын хамгийн алдартай дүр болон үлдсэн гэдэг. Бүрэн хэмжээний кино хувилбарыг 2000 онд Рон Ховард найруулж Гринчийн дүрд Жим Кэрри тогложээ. Шинэ жилийг төсөөлөх хамгийн өвөрмөц дүр төрх. Шинэ жилийн гайхамшиг хамгийн адгуу, муухай ааштай, зүрх сэтгэлгүй мангасыг ч итгүүлж зүрх сэтгэлийг нь дулаацуулж чадахыг харуулдаг гайхамшигтай кино.
Үзэх линк : Англи хэлээр - http://megashare.sh/watch-how-the-grinch-stole-christmas-online-TXpNMU1BPT0

 

 

~ Home Alone

Сэтгэл дотроо бодох төдийд л шинэ жилийн уур амьсгал төрүүлдэг кино. Сэргэлэн жаал бүтэлгүй хулгайч гээд цаанаа л нэг сэтгэлд дотно.
Үзэх линк: Англи хэлээр -
Home alone 1 - http://megashare.sh/watch-home-alone-online-T1RNeQ
Home alone 2 - http://megashare.sh/watch-home-alone-2-lost-in-new-york-online-T1Rneg
Home alone 3 - http://megashare.sh/watch-home-alone-3-online-TkRBek1RPT0
Монгол хэлээр - 
Гэртээ ганцаараа 1 - http://mcsgtv.blogspot.com/2013/03/gerte-gantsara.html
Гэртээ ганцаараа 2 - http://mcsgtv.blogspot.com/2013/03/gerte-gantsara-2n.html

 

 

~Christmas with the Kranks

Охиноо явсны дараагаар зул сарыг алгасхаар шийдсэн ноён хатагтай Кранкыг тэдний охин найз залуугийн хамт буцаж ирэхээр болсон мэдээ гайхшруулж баярлуулахын зэрэгцээ зул сарын баярт огтхон ч бэлдээгүй тэднийг тэвдээх болно. Аз болоход тэдний найрсаг хөршүүд, хотын цагдаа гээд л ихээсээ бага хүртэл тусалдаг. Сэтгэлд нэг зүйл бодогдуулсан хөгжилтэй хөөрхөн кино.
Үзэх линк: Англи хэлээр - http://megashare.sh/watch-christmas-with-the-kranks-online-TlRneU1RPT0

 


 

Шинэ жилийн хүүхэд асрагч инээдмийн кино
 
Шинэ жилийн уур амьсгалд хамгийн их инээд баясал нэмдэг кинонуудын нэг. Та заавал үзээрэй!
 

 
~ A christmas carol

Мэдээж энэ түүх маш олон хувилбартай. Кино уран бүтээл, барби гээд микки маустай хувилбар хүртэл бий. Гэсэн хэдий ч диснэйн энэ бүтээл шилдэг нь байж чадсан. Гайхалтай бодит мэт дүрслэл, дуу оруулсан жүжигчид гээд л цаанаа л нэг өөр.
Үзэх линк - Англи хэлээр 

http://megashare.sh/watch-a-christmas-carol-online-TmpnMw
 
 
 
Miracle on 34th Street
 
Сантагийн тухай хамгийн алдартай кинонуудын нэг нь маргаангүй 34 дүгээр гудамжны гайхамшигт түүх (1947) юм. Уг кинонд мөн Санта клауст итгэдэггүй охины тухай өгүүлнэ. Бяцхан охины дүрийг хожмоо алдартай жүжигчин болсон Нэтали Вүд бүтээжээ. Кинонд охины ээж (Морин О’Хара) Санта клаусын дүрд түр зуур тоглох эрэгтэй олсон нь Крис Крингл нэрт нэгэн байх бөгөөд охинд өөрийгөө жинхэнэ Санта клаус гэж хэлнэ. Охин итгэхгүй ч олон хэлээр ярьдаг эрэгтэйн чадваруудыг өөрийн нүдээр үзсэний эцэст түүнийг жинхэнэ Санта клаус гэж итгэх болно. Уг киног 1994 онд дахин бүтээхэд Британийн алдарт жүжигчин Ричард Аттенборо Санта клаусын дүрийг бүтээжээ. 
Үзэх линк: Англи хэлээр - http://megashare.sh/watch-miracle-on-34th-street-online-TkRBek1nPT0
 
   
 
 
~ It"s a Wonderful Life
 
Жил болгоны зул сараар найруулагч Frank Capra’s-ын бүтээл гол дүрд Жеймс Стюарт, Донна Рид, Лайонел Бэрримор, Уорд Бонд, Томас Митчелл, Глориа Грэхэм нар тоглосон “It’s wonderful life” хэмээх кино нь бараг зул сарын нэрийн хуудас болсон кино.Филип Ван Дорен Штерний 1943 онд хэвлэгдсэн "Хамгийн гайхамшигтай бэлэг" өгүүллэгээс сэдэвлэсэн бүтээжээ. Дэлгэцэнд гарахдаа амжилт олоогүй ч цагийн шалгуурыг даван Америкийн төдийгүй дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлийн нэг болсон энэ кино өдгөө жил бүрийн Зул сарын баяраар олон орны сая сая үзэгчдэд хүрэх болжээ.Кинонд сайхан сэтгэлтэй ч ажил төрөл нь бүтэмжгүй, амьдрал нь нэг л урагшгүй байх Жорж Бэйлийн анд нөхөд, гэр бүлийнхэн нь түүний сайн сайхны төлөө залбирна. Тэдний залбирал, хүсэл нь бурханд хүрч, Жоржид туслахаар тэнгэрийн элч ирнэ
 
<a data-cke-saved-href="http://www.emegteichuud.mn/admin/core/content/edit/%3Ciframe%20width=" href="http://www.emegteichuud.mn/admin/core/content/edit/%3Ciframe%20width=" 420"="" height="315" data-cke-saved-src="http://www.youtube-nocookie.com/embed/ewe4lg8zTYA?rel=0" src="http://www.youtube-nocookie.com/embed/ewe4lg8zTYA?rel=0" frameborder="0" allowfullscreen="" style="outline: none; text-decoration: none;">Үзэх линк: Англи хэлээр - http://megashare.sh/watch-love-actually-online-TVRRMQ

 
~Serendipity

    Найруулагч Петер Челсомын 2001 оны бүтээл “Serendipity” хэмээх энэхүү кинонд жүжэгчин Kate Beckinsal, John Cusack тогложээ. Хувь тавилан гэж байдаг уу?, түр уулзаад өнгөрсөн хүн чинь таны насан туршын хайр ч юм билүү, хүмүүс анхны харцаар дурладагт итгэдэгүү? энэ бүгдийг та энэхүү киноноос мэдрэх болно. Хайр дурлалаа зөн билгээрээ олсон хайрын түүх. Шинэ жилээр хайрттайгаа үзвэл зохих үнэхээр сайхан кино шүү.
Үзэх линк: Англи хэлээр - http://megashare.sh/watch-serendipity-online-TmpNMg
 
 
~Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян

Шинэ жилийн холбогдолтой орос кинонууд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг тиймүү! Үүний төлөөлөгч бол яах аргагүй энэ кино.
Үзэх линк: Орос хэлээр - http://www.youtube.com/embed/lVpmZnRIMKs
 
Тариф новогодний
 
Үзэх линк: Орос хэлээр 
http://www.youtube.com/embed/gohBdNBaJkA
 
 
~Fred Claus

Санта клаусын ах байна гэдэг үнэхээр сайхан зүйл гэхдээ угаас зул сард итгэхийг хүсдэггүй Фредийн хувьд энэ нь тэсвэрлэхийн аргагүй хэцүү зүйл байлаа. Тэр тийм ч сайн санта биш ч маш сайн ах гэдгээ батлан харуулдаг. 
Үзэх линк: Англи хэлээр - http://megashare.sh/watch-fred-claus-online-TkRBNU1nPT0
 
 

The Polar Express

Оскарын шагналт найруулагч Robert Zemeckis-ийн 2004 онд найруулан гаргасан The Polar Express буюу Туйлын хурдан галт тэрэг  хүүхэлдэйн кино нь шинэ жилийн сэдэвт гайхалтай кинонуудын нэг. Киноны хувьд шинэ жилийн үдшээр хойд туйлыг зорих шидэт галт тэргэнд суусан хүүхдүүдийн гайхалтай аялал гарж буй тухай өгүүлдэг. Үүнд тайлбар илүүц биз. Шинэ жилээр гардаг маш олон хүүхэлдэйнүүдээс сэтгэлд хоногшиж үлдсэн кино шүү дээ. Яг л бодит мэт дуу дүрслэлтэй гайхалтай анимейшн.
Үзэх линк: Англи хэлээр- http://megashare.sh/watch-the-polar-express-online-TXpNMw
 
 
 
~The family stone

Хачин, жигтэй, хөгжилтэй Стоуны гэр бүлд тэдний шинэхэн бэр нь ирж байгаагаар кино эхлэх болно. Харин түүнд Стоуны гэр бүл хэрхэн хандах бол? Инээлгэж уйлуулахыг давхцуулсан үзчихэд гэмгүй сайхан кино.
Үзэх линк: Англи хэлээр - http://megashare.sh/watch-the-family-stone-online-TnpNdw
Монгол хэлээр - http://g-starnews.blogspot.be/2012/12/the-stoyne.html
 
 
 
The family man
 
Nicolas cage-ийн тоглосон маш сайхан шинэ жилийн кино. Та заавал үзээрэй!

Үзэх линк: Англи хэлээр - http://megashare.sh/watch-the-family-man-online-TWpNMU1BPT0
 
 
Arthur Christmas
 
Columbia Pictures болон Найруулагч: Sarah Smith, Barry Cook бүтээл гол дүрд Дуу оруулсан: James McAvoy, Hugh Laurie, Bill Nighy, Jim Broadbent, Imelda Staunton, Ashley Jensen, Marc Wootton, Laura Linney, Eva Longoria нар дуу оруулжээ. Энэхүү киноны гол дүр болох Санта болон хатагтай Санта нарын сайхан сэтгэлтэй боловч эв дүй муутай, болхидуу хүү Arthur-ын Зул сарын шөнө нэгэн зайлшгүй шаардлагатай даалгаврыг гүйцэтгэхийн тулд аавынхаа сайжруулсан технологи бүхий ажиллагааг ашиглаж байгаа тухай харуулжээ.>>>http://vimeo.com/54117037

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
14682
2 эможи
keyboard_arrow_up