COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Энержи Mонголиa-2017” олон улсын хурал, үзэсгэлэн болно

2017 оны 4 сарын 25

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран Монгол улсын эрчим хүчний салбарын 95 жилийн ойн хүрээнд ирэх сарын  17, 18 -ны өдрүүдэд “Энержи Mонголиa-2017” Oлон улсын хурал, үзэсгэлэнг нээх гэж байна.

Гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа ба тус олон улсын хурал Корпорейт зочид буудлын 5-р давхарт концертын танхимд, олон нийтэд зориулсан үзэсгэлэн Корпорейт Конвейншн Центрийн 2-р давхарт Event Hall-д тус тус болно.

“Энержи Монголиа-2017” Олон улсын хурал, үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд  болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон ХятадШвейцарьГерманОросТайландАмерикСолонгосБельгиАвстралиЯпонКанад гэх мэт улсуудын хувийн хэвшлийн компаниудын зочид төлөөлөгчид оролцоно.

Олон улсын хурлын үеэр:

  • Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага
  • Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд
  • Эрчим хүчний хэмнэлт
  • Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд,
  • Агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцэх юм.

“Энержи Mонголиa-2017” хурал, үзэсгэлэнд оролцоход нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Утас: 976-77116040, 88018006, 9984-9591, 9924-8000
Вэбсайт: www.energymongolia2017.com
Имэйл: info@energymongolia2017.com
Хуралд бүртгүүлэх: http://energymongolia2017.com/mn/хуралд-бүртгүүлэх/
Үзэсгэлэнд бүртгүүлэх: http://energymongolia2017.com/mn/үзэсгэлэнд-бүртгүүлэх/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42916
0 эможи
keyboard_arrow_up