COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно

2017 оны 4 сарын 25

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхлэх гэж байна.  

 

Хуралдаанд Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад хүн оролцох юм.

БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Зөвлөлийн хуралдаан нь дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Тухайлбал Тавантолгой, Шивээ-Овоо, төмөр зам, нүүрснээс хий гаргах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ лхагва гарагт өндөрлөх Зөвлөлийн нэгдсэн хуралдааны өмнө Монголын төлөөлөгчид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлагуудтай уулзаж уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар  санал солилцсон байна. Мөн БНХАУ-ын “Шэнхуа” группийн дэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцжээ. 

“Шэнхуа” групп нь нарны, салхины, усан болон нүүрсний зэрэг бүх чиглэлээр эрчим хүч үйлдвэрлэдэг, гангийн томоохон үйлдвэрүүдтэй, 70 орчим нүүрсний уурхайтай, 2000 гаруй км төмөр зам эзэмшдэг, нүүрс шингэрүүлэх болон нүүрснээс байгалийн хий, нийлэг эд гаргаж авах үйлдвэрүүдтэй, БНХАУ-ын хамгийн том компани юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42899
0 эможи
keyboard_arrow_up