COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бүжинлхамын хагалгаанд хамтран ажилласан Солонгос эмч нарыг хүндэт тэмдгээр шагнав

2017 оны 4 сарын 24

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" анагаах ухааны төвийн хамтарсан баг энэ сарын 22-нд долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай /2017.04.22/ хийсэн билээ.

 

Хагалгаа өглөөний 06.00 цагт эхэлж, бүтэн 14 цаг үргэлжилсний эцэст амжилттай өндөрлөсөн юм.

Л.Бүжинлхам охины  биеийн байдал хүндэвтэр байсан тул Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар БНСУ-ын эмч нартай хамтран ажилласан билээ. Хагалгааны багт нийт 68 хүн багтсан бөгөөд уг хагалгаа нь манай улсад хүүхдэд хийсэн элэг шилжүүлэн суулгах гурав дахь хагалгаа аж.

Солонгос эмч нар ямар ч цалин хөлсгүйгээр манай эмч нартай хамтран 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан байна.

Хагалгаа амжилттай болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  элэг шилжүүлэн суулгасан багийнханд баяр хүргэж цаашид хамтарч ажиллах талаар БНСУ-ын Асан төвийн эмч нартай харилцан санал солилцжээ. Тэрээр "Солонгосын эмч нар маань Монгол хүнд туслах гэсэн сэтгэлээр л ирдэг. Тэд ямар ч цалингүй 26 хүнд манай багтай хамтарч элэг шилжүүлэн суулгажээ. Цаашид ч эрсдэл ихтэй хагалгаанд хамтарч оролцохоо профессорын багийн ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нар илэрхийллээ. Одоо бидэнд хагалгааны дараа үе шаттай явагддаг эмчилгээ, эрсдлээс сэргийлэх их том хариуцлага бий" гэжээ.

Ийнхүү манай улсын эмч нартай хамтран олон арван хүний амийг аврах томоохон хагалгааг амжилттай хийсэн Солонгос эмч нарыг ЭМЯ-ны хүндэт тэмдгээр шагнасан байна. 

Бүжинлхамын хагалгаанд хамтран ажилласан Солонгос эмч нарыг хүндэт тэмдгээр шагнав

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42841
0 эможи
keyboard_arrow_up