Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алтны ханш төдийлөн өөрчлөгдсөнгүй

2014 оны 8 сарын 06

АНУ-ын ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл цацагдаж, хөрөнгө оруулагчид дүгнэлтээ хийгээд буй энэ үед сүүлийн  хоногийнхоо доод түвшинд ойртоод байгаа алтны үнэ төдийлөн өөрсчлөгдсөнгүй. Өнгөрсөн 1-нд тус улсад зургаа дахь сардаа дараалан 200,000-аас дээш ажлын байр бий болсон дүн гарсан байна. 

"Цаашид алтны үнэ өснө гэж бид таамаглаж байгаа" хэмээн Лондон дахь "Marex Spectron" группын ахлах мэргэжилтэн Дэвид Говетт өгүүлжээ. 

Өчигдөр Нью Йоркийн металлын биржид ирэх арванхоёр дугаар сард нийлүүлэх шаргал металлын үнэ 0,1 хувиар дээшлэн, унци нь 1295,8 ам.доллартай тэнцэх боллоо. Лондонгийн металлын биржид энэ сарын 1нд уг таваарын үнэ 1279,3 "ногоон"-той дүйсэн нь зургадугаар сарын 19-нөөс хойших хамгийн доод үзүүлэлт болж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6686
0 эможи
keyboard_arrow_up