Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Испанийн хөдөө аж ахуй даатгалын туршлагатай танилцлаа

2014 оны 3 сарын 01

УИХ-аар хэлэлцэж байгаа Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, Сангийн яам, МИД төслийн ажилтнууд энэ сарын 21-25-ны өдрүүдэд Испани Улсад ажиллаж хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоо, эрх зүйн орчинтой танилцлаа. УИХ-ын гишүүн А.Бакейгээр ахлуулсан ажлын хэсэгт Д.Лүндээжанцан, Д.Зоригт, Ж.Батсуурь, Ц.Цолмон, Ж.Батзандан, Х.Болорчулуун нарын гишүүд  багтаж, тус улсын хөдөө  аж ахуйн даатгалын агентлаг, бэлтгэн нийлүүлэгчдийн худалдааны холбоод, давхар даатгалын компаниуд болон мал ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Испани нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ Европт тэргүүлдэг улсуудын нэг бөгөөд хөдөө аж ахуйн даатгалыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 

Төлөөлөгчид хөдөө аж ахуйн даатгалын тогтолцооны бүтэц, оролцогч байгууллагуудын үүрэг, даатгалыг нэвтрүүлэхэд гарсан 34 жилийн сургамжийн талаар судалж олон уулзалтуудыг хийсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594
0 эможи
keyboard_arrow_up