Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

JPMorgan: Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх хандлагатай байна

2017 оны 12 сарын 01

Олон улсын хэмжээнд тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх хандлагатай байгааг “JPMorgan” банкны шинэ судалгаа харуулсан байна.

Arslan.mn

Аравдугаар сард Азийн зах зээл, ялангуяа БНХАУ, Хонгконг, Япон дахь борлуулалтын өсөлт анхаарал татахуйц байжээ. Оны эхний есөн сард 10 орчим хувиар буураад байсан Японы тансаг зах зээлийн борлуулалт өнгөрсөн сард 22 хувиар огцом өссөн байна. Үүнд жуулчдын урсгал нэмэгдэж, зарцуулалт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин сүүлийн хоёр жилд борлуулалт нь эрс буураад байсан БНХАУ, Хонгконгийн тансаг бараа, бүтээгдэхүүний борлуулалт энэ онд ялимгүй сэргэж, аравдугаар сард тус бүр 18 болон 16 хувиар өсжээ. АНУ, Европын зах зээлд үзүүлэлт сайнгүй гарсан хэдий ч 44 хувийн өсөлттэй Нидерланд, 5-6 хувийн өсөлттэй Герман, Испанийг онцолж болохоор байна. Үнийн дүнгээр нь задлаад харвал 500-3000 швейцар франкийн үнэтэй бүтээгдэхүүнүүд хамгийн эрэлттэй байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50549
0 эможи
keyboard_arrow_up