COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Суудлын автомашины ИМПОРТ 35.5 хувиар өсөж, 43 мянга 215 болжээ

2017 оны 11 сарын 16

2017 оны эхний арван сарын байдлаар суудлын автомашины импорт өмнөх жилээс өссөн дүнтэй гарлаа. Тухайлбал, тоо хэмжээ нь 35.5 хувиар өсөж, 43 мянга 215 болсон байна.

Arslan.mn

Харин тайлант хугацаанд импортолсон автомашины нийт үнийн дүнгийн хэмжээ 15.8 хувиар өсөж, 223.3 сая ам.доллар болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Суудлын автомашины 90 орчим хувийг Япон улсаас импортолсон байна. Зах зээл дэх Япон автомашины импорт жил тутам өсөх хандлагатай байгаа бол бусад 12 орноос хийгддэг бага хэмжээний импорт тогтмол буурч байгаа юм. Автомашины импорт өсөхөд валютын ханшийн зөрүү буурч, төгрөгийн ханш тогтворжиж байгаа нь голлон нөлөөлсөн гэж импортлогч компаниуд мэдээлж байна. Түүнчлэн өнгөрсөн онтой харьцуулахад эдийн засгийн идэвх сэргэсэн нь борлуулалт нэмэгдэхэд нөлөөлж байгааг онцоллоо. Шинэ автомашины борлуулалт оны эхний хагас жилд өмнөх оноос 20 хувиар өсөж, 993 болсон талаар дотоодын 10 дистрибьютор компанийг нэгтгэсэн Монголын автомашины дистрибьюторын ассоциацийн зүгээс мэдээлж байна. Харин ачааны автомашины импорт өмнөх оноос 79.9 хувиар өсөж, 10550 болжээ. Энэ нь мөн л уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэж байгаатай холбон тайлбарлагдаж байна. Нийт импортолсон ачааны автомашины мөнгөн дүн 136.4 сая ам.доллар бол өмнөх оноос 3.4 дахин өсжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49738
0 эможи
keyboard_arrow_up