Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын Засгийн газар ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байна

2017 оны 10 сарын 12

БНХАУ 2004 оноос хойш анх удаа ам.долларын бонд гаргахаар зэхэж байна. Тус улсын Засгийн газрын бондын үнэлгээ энэ онд хоёр ч удаа буурсан ч эрсдэлийг харгалзахгүй бонд гаргаж магадгүй гэж шинжээчид үзжээ.

Arslan.mn

Тус улсын Сангийн яам бонд гаргах тухай хэлэлцэхээр банкуудын төлөөлөлтэй уулзалт товлосон, цаашлаад энэ сардаа багтан хэлэлцээрт хүрч магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Харин тус яамны зүгээс ойрын хугацаанд багтаж тав болон 10 жилийн хугацаатай, тус бүр нэг тэрбум ам.долларын бонд гаргана гэсэн албан ёсны мэдэгдэл хийгээд байгаа юм. Нэг сар орчмын өмнө, "S&P Global Ratings" агентлаг БНХАУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Өнгөрсөн тавдугаар сард "Moody’s" агентлаг мөн үүнтэй төстэй шийдвэр гаргасан. Тус улсын өрийн хэмжээ улам өсөх эрсдэлтэй байгааг тус хоёр агентлаг анхааруулсан юм. Азийн орнуудын гаргасан ам.долларын бондуудын олонх нь АНУ-аас бусад оронд арилжигдаж байна. Одоогоор Хятадын Засгийн газрын гаргах шинэ бондыг Хонгконгийн хөрөнгийн биржид арилжаална гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48045
0 эможи
keyboard_arrow_up