Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсын өр улам нэмэгджээ

2014 оны 5 сарын 09

Япон улсын өр 2013 оны санхүүгийн жилийн сүүлээр (2014 оны гуравдугаар сарын 31- ний байдлаар) 10.08 их наяд долларт хүрч, дээд амжилт тогтоожээ. Энэ талаар тус улсын Сангийн яамнаас мэдээлсэн байна. Эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ жил үндэсний өрийн хэмжээ нь 330 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Японы сангийн яамны урьдчилсан мэдээгээр энэ тоо 2014 оны санхүүгийн жилийн эцэс хүртэл өсөх гэнэ. Санхүүгийн жил 2015 оны гуравдугаар сард дуусах бөгөөд энэ хугацаанд үндэсний өрийн хэмжээ 11.32 их наяд долларт хүрч болзошгүй гэж таамаглаж байна. Тус улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин илүү байна гэж мэргэжилтнүүд мэдээлж байна. Энэ нь аж үйлдвэржсэн, тэргүүлэх, долоон (Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон) орнуудын дунд хамгийн өндөр дүн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2797
0 эможи
keyboard_arrow_up