Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Bloomberg: 2016 онд ам.долларын ханш ихэнх валютын эсрэг чангарна

2016 оны 1 сарын 04

Энэ оны эцэс гэхэд ам.доллар дэлхийн ихэнх валютын эсрэг чангарна хэмээн Bloomberg агентлагийн шинжээчид таамаглаж байна.

 

Шинжээчдийн тооцоолсноор АНУ-ын долларын эсрэг еврогийн ханш 3 хувь хүртэл суларна. Түүнчлэн ам.доллартой харьцах Японы иенийн ханш 5 хувиар, Шведийн крон 3.5 хувиар, Данийн крон болон Австралийн доллар 5 хувиар, Швейцарын франк 6 хувиар, Шинэ Зеландын доллар 7.5 хувиар тус тус суларна гэлээ.

Харин 2016 оны эцэс гэхэд ам.доллартой харьцах Канадын доллар 3.5 хувиар, фунт стерлинг 2.5 хувиар, түүнчлэн Норвегийн крон 1.2 хувиар чангарна.

Ам.долларын ханш ийнхүү өсөх шалтгааныг шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өөрчилж, 0.25 хувийн хүүг 0.5 болгосонтой холбон тайлбарлаж байна.

Bloomberg агентлагийн мэдээлж буйгаар энэ нь өнгөрсөн хагас зууны хугацаан дахь ам.долларын гурав дахь томоохон өсөлт болно гэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, Билл Клинтон нарын үед ам.доллар огцом өсч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27362
0 эможи
keyboard_arrow_up