Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алтны үнэ дээшилж байна

2014 оны 4 сарын 28

Өнгөрсөн онд ханш нь 28 хувиар буурсан алтны үнэ сэргэж эхэллээ. Сүүлийн 40 орчим хоног үнэ нь өсөж буй уг таваар руу хөрөнгө оруулагчид хошуурч буй гэнэ. Зүүн Европ дахь үймээнт байдлаас шалтгаалж уг таваарын фьючерс ханш гурав дахь өдрөө өссөн бол спот ханш нь зургаан сарынхаа дээд түвшинд хүрчээ. ОХУ, Украйны асуудлаас гадна дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын ДНБ өсөх хүлээлт, тус улсын Холбооны нөөцийн сангийн бодлогын өөрчлөлт зэрэг нь шар металлын үнийг он гарснаас хойш 8,2 хувиар өсөхөд хүргээд байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн "Comex" биржид ирэх зургадугаар сард худалдан авах алтны үнэ 0,8 хувиар дээшлэн, унци нь 1300,8 ам.доллартай тэнцлээ. Бас Шанхайн бирж дэх уг таваарын ханш сүүлийн хоёр сарынхаа дээд түвшинд хүрсэн аж. Дашрамж дурдахад, өөр нэг үнэт металл болох мөнгөний ирэх долдугаар сард нийлүүлэх ханш "Comex"-т өсөн унци нь 19,7 "ногоон"-той тэнцэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2134
0 эможи
keyboard_arrow_up