Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Суудлын автомашины үнэ он гарсаар 700 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ

2014 оны 3 сарын 24

-ВАЛЮТЫН ӨСӨЛТ, ТАТВАР ХОЁРООС ШАЛТГААЛЖ АВТОМАШИНЫ ҮНЭ ӨСЧ БАЙНА-
Сүүлийн үед үнийн өсөлт нийслэлд төдийгүй улс орон даяар газар аваад байгаа билээ. Энэ талаар иргэд гомдоллож, хэвлэлийнхэн удаа дараа мэдээллээд байгаа ч үр дүнд төдийлэн хүрэхгүй байна. Иргэдийн гол санаа зовнидог, өрх гэрийнх нь эдийн засагт үргэлж нөлөөлдөг асуудал бол үнийн өсөлт. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгэдэхүүний үнэ өдрөөр биш, хормоор өсдөг болсон. Үүнийг шүүмжлэх хүн олон ч “хазаарлах” нь хараахан төрөөгүй байгаа бололтой. Түүнчлэн импортоор орж ирдэг буюу валютаар арилжаалдаг бусад бүтээгдэхүүн, автомашин, техникийн үнэ ч өдрөөс өдөрт өссөөр байгаа аж. Ер нь сүүлийн жилүүдэд автомашины эрэлт ихэсч, иргэдийн олонхи нь нийтийн тээвэрт суухаасаа илүү өөрийн гэсэн хувийн машинтай болохыг хичээдэг болсон. Тэр дундаа баяр ёслолын үеэр эрэлт улам ихэсдэг байна. Гэвч ченжүүд валютын ханшаас гадна эрэлтийг далимдуулан үнээ нэмдэг гэсэн яриа иргэдийн дунд бий. Өнгөрсөн оны долдугаар сард 1400 төгрөгт хүрч манай орны эдийн засгийн асуудал болоод байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар улам л өсч Монголбанкны нэрлэсэн ханшаар 1748 төгрөгтэй тэнцжээ. Тиймээс автомашины үнэ одоогийн байдлаар ямар байгаатай танилцахаар “Да хүрээ” захаар орлоо. Өглөө эрт очсон болоод ч тэрүү захаар үйлчлүүлж буй хүн цөөн байв. Ажиглаж байхад хүмүүс сонирхсон машинаа үзэж, тойрох ч үнийн хувьд санаа нийлэхгүй байлаа. Учир нь суудлын автомашин гэхэд л өнгөрсөн оны эцсийн үнээс дунджаар 700 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа аж. Харин үнэ нэмэх гол шалтгаан нь гаалийн татвар, ам.долларын ханштай холбоотойг ченжүүд хэлж байсан юм. Тус захад худалдаалж буй автомашины олонхийг Японы “Toyota” үйлдвэрийн машин эзэлж байв. Үнийн хувьд өндөр ч манай оронд тохиромжтой унаа гэнэ. Д ээрх үйлдвэрийн автомашины хөдөлгүүрийн үзүүлэлт бараг бүгд 1500-гийн багтаамжтай бөгөөд 100 км-т 6-8 литр шатахуун зарцуулдаг аж. Ер нь тус захад худалдаалж буй “Toyata”-ийн суудлын автомашин 10-12 сая төгрөгийн ханштай байна. Харин “Raw-4”, “Harrier” зэрэг дунд оврын жийп дунджаар 27-30 сая төгрөгийн хооронд байлаа. Түүнчлэн “Nissan terrano” 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 15- 16, “Pajero” 22, “Toyota 4wd” 16, дизель хөдөлгүүртэй “Land-100″ 43, “Range rover” 45 сая төгрөгийн үнэтэй байв. Дашрамд дурдахад, “Да хүрээ” зах дээр хамгийн эрэлттэй машин нь “Prius” гэнэ. Энэ маркийн автомашин хос тэжээлтэй буюу цахилгаан болон шатахуунаар ажилладгийг иргэд мэдэх байх. Тухайлбал, 2005 онд үйлдвэрлэсэн “Prius-20” 12 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ үеэр машин сонирхож явсан нэг хүн “Худалдаалж буй зарим машины талаарх мэдээлэл тодорхой бус байна. З аримынх нь цонхон дээрх наалтад үйлдвэрлэсэн он, холбоо барих утас, моторын үзүүлэлтийг бичсэн ч олонхид нь алга. Уг нь үйлдвэрлэсэн он, сар, өдөр, түлш зарцуулалт, үнэ, утас гээд холбогдох бүх мэдээллээ бичсэн танилцуулга байх хэрэгтэй” гэсэн юм. Ингээд автомашины үнийн өсөлтийн талаар дараах хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
ШИНЭ МАШИН ОРУУЛЖ ИРВЭЛ ТАТВАР БАГА ГЭДЭГ ХУДЛАА
Автомашины ченж Б.З олоо: -Машины үнийг бид дураараа нэмдэггүй. Гол нь гаалийн татвар, ам.долларын ханш өсөхөөр үнээ нэм эхээс өөр аргагүй болдог. Мөн манай албан татварт тухайн автомашиныг өнгөрсөн 10 жилийн дотор үйлдвэрлэсэн байх ёстой гэж заасан байдаг. Тэгээд хуучин машин оруулж ирэх тусам татвар өндөр, харин он нь залуу байвал бага авна гэдэг дээ. Энэ бол худлаа. Шинэ, хуучин машинаас адилхан л татвар авдаг юм. Хэрэв үнэхээр шинээс нь татвар бага авдаг байсан бол бид аль болох он залууг нь оруулж ирэхийг бодно биз дээ. Яг оруулаад ирэхээр гаалийн татвар өндөр байдаг. Мөн шинэ машиныг цаанаасаа ч өндөр үнээр авна. Ер нь зах дээр яг адилхан хоёр машин байлаа гэж бодъё. Гэтэл хоорондоо 3-5 оны зөрүү гарахад л таван сая төгрөгийн зөрүү бий болдог юм. Харин хүмүүс аль болох үнэ багатай машин авахыг хүсдэг. Энд худалдаалж байгаа машинуудаас хамгийн үнэтэй нь “Toyоta”-ийн х байдаг. Энэ үйлдвэрийн суудлын машин хамгийн багадаа 10 сая тай. Харин “Nissan”, “Suzuki” маркийн машин хамгийн хямд нь найман саяас эхэлж байгаа.
ТАТВАРЫГ ХӨНГӨЛЖ БАЙЖ Л АВТОМАШИНЫ ҮНЭ БУУРНА
Автомашины ченж Л.М өнх- Оргил: - Автомашины үнийн дүнгийн 40 хувь нь татварт явдаг. Нэг жижиг машин ачихад тээврийн зардал нь 1.8 сая төгрөг болдог юм. Тэгээд 1500 хөдөлгүүртэй машины улсын татвар таван сая, нийт 6.8 сая төгрөгийг татварт төлдөг. Үүнээс гадна Японд тээвэрлэнэ, ачина. Мөн бэхэлгээ хийлгэхэд л 400 ам.доллар болдог гээд бод. Ингэхээр татварыг хөнгөлж байж л автомашины үнэ буурах боломжтой байгаа биз. Түүнээс биш бид хямд зарах ямар ч нөхцөл байхгүй. Нөгөө талаар валютын ханшны хэлбэлзлээс шалтгаалж байна. Тухайлбал, “Prius” маркийн машин гэхэд л өнгөрсөн онд валютын өсөлтөөс шалтгаалж 400 мянган төгрөгийн зөрүү гардаг байсан бол одоо 800 гаруй мянга болсон. Энэ мэт шалтгаанаас болж автомашины үнэ нэмэгдэж байгаа. Иргэд өөрсдийнхөө боломж, нөхцөлд тааруулан аль болох хямдыг нь сонгож авдаг. Тэгээд олонхи нь бэлэн мөнгөөр худалдан авахгүй. Ихэнхдээ лиз и нгээр худалдаа хийдэг. “Д а хүрээ” захын хувьд нэг машины түрээс 60 мянган төгрөг байдаг.
ТӨР, ЗАСГИЙН ЗҮГЭЭС ҮҮНИЙГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Иргэн Ч.Г антулга: -Миний хувьд “Prius-20” машин сонирхож байна. Өнгө үзэмж сайтай, шатахуун, гааз хосолсон болохоор эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Ер нь “Prius-20” дундаж төвшний амьдралтай хүмүүст зориулсан гэж боддог. 11- 12 сая төгрөгт машин авах бодолтой юм байна. Сар шинийн өмнөх үеэс автомашины үнэ бага зэрэг нэмэгдсэн байна. Ченжүүдийн хэлж байгаагаар улсын татвар өссөн, валютын ханш нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Арга ч үгүй байх. Ер нь төр, засгийн зүгээс үүнийг зохицуулах шаардлагатай. Бодит байдалд ард түмний амьдрал хэцүү байгааг тэд мэдэхгүй байна.
ИРГЭДИЙН ОЛОНХИ НЬ ЛИЗИНГЭЭР АВДАГ
“Да хүрээ” зах дээр зарж буй автомашинуудыг арилжааны бүх банкны зээлд хамруул ж, лизингээр авах боломжтой ажээ. Харин лизингээр худалдан авахын тулд банкинд автомашины үнээс гадна хүүнд нь цалингийнхаа 20- 40 хувийг төлдөг гэнэ. Ченжүүдийн хэлж буйгаар импортоор суудлын автомашин оруулж ирэхэд гаалийн, онцгой албаны, нэмэгдсэн өртгийн гэсэн гурван төрлийн албан татвар ногдуулдаг аж. Ингэхдээ бүх татварыг ам.доллараар төлдөг нь ийнхүү үнээ өсгөхөөс аргагүй байдалд хүрдэг юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Зоригт буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг 2015 оноос хориглох тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан байдаг. Хэрэв энэ нь хэрэгжиж эхэлбэл аваар осол гарах нь багасах сайн талтай ч ченжүүдэд алдагдалтай, ашиггүй гэдгийг тэд хэлж байв. Ямартай ч автомашины үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь үнэн ажээ. Харин үүнд төр, засгийн зүгээс анхаарал хандуулах цаг болсоныг иргэд онцолж байлаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
878
0 эможи
keyboard_arrow_up