7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 23, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бензиний түүхий эдийг хилээр хяналтгүй оруулах нь шатахууны чанар алдагдахад хүргэж байна

админ
2019 оны 1 сарын 08

Arslan.mn

“Шатахуун импортлогчид чанаргүй бензин импортолж байна”, “Шатахууны үнийн хөөрөгдлийг дагасан инфляцид иргэд сөхөрлөө” гэж ярьсаар арав дахь хавартайгаа золгох нь. Угтаа бол манай улс шатахуун худалдаж авахад жил бүр 1.4 тэрбум ам. доллар зарцуулдаг. ДНБ-ний долоо орчим хувьтай тэнцэх ийм их хэмжээний мөнгийг гадагш урсгасан хэрнээ тэр хэмжээнд тохирсон чанартай бүтээгдэхүүн импортолж чадаж байна уу гэвэл бас л эргэлзээтэй хариу гарах байх. Учир юу гэвэл, ШӨХТГ-аас мэдэгдснээр шатахууны стандарт гурван үзүүлэлтээр хангалтгүй гарсан гэж мэдэгдсэн. Үүнийг нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш доктор, дэд профессор В.Алимаа тайлбарлахдаа “Нэг л үзүүлэлт хангахгүй бол чанаргүй шатахуун гэж хэлэх хангалттай үндэслэл болно” хэмээсэн. Тэгвэл дээрх асуудлаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дарга, гаалийн итгэмжит зөвлөх С.Цэрэнчимэд “Монгол Улсад импортлогдож байгаа шатахуун нь чанарын шаардлага хангадаг” гэсэн тайлбар өгсөн юм. Эндээс үзвэл, албаны гурван эх сурвалжийн тайлбар зөрүүтэй байгааг та харсан байх.

Тэгвэл монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ, тэр дундаа инфляци хөөрөгдөх гол хөшүүрэг болдог шатахууны чанар хаана алдагдаж байна. Бид энэ асуултын хариултыг эрэлхийлж цөөнгүй албан байгууллагын үүдийг татсан ч харамсалтай нь албаны байр суурийг авч чадаагүй юм. Учир нь төрийн байгууллага тэр дундаа салбар хариуцсан яамны алба хаагчдын хүнд сурталтай нүүр тулгарсны улмаас ийн мухардсан хэрэг.

Завсрын бүтээгдэхүүнд УУХҮЯ хяналт тавьдаг уу

Дээр дурдсанчлан улсын хилээр стандартын шаардлага хангасан бензин нэвтэрдэг ч сүүлийн үед завсрын бүтээгдэхүүн чөлөөтэй орж ирэх нь олширсон байна. Ингэхдээ тодорхой хэмжээ хязгаарлалтгүйгээр шүү дээ. Албаны эх сурвалжийн  хэлснээр хилээр оруулж ирсэн завсрын бүтээгдэхүүнээр чанарын стандарт хангахгүй шатахуун үйлдвэрлэж байхыг үгүйсгэхгүй гэсэн. Учир нь улсын хилээр оруулж ирдэг завсрын бүтээгдэхүүнээр хаана, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэхийг шалгах хараа хяналт сул байдаг юм байна. Тиймээс л тэр их хэмжээний түүхий эд, бүтээгдэхүүн хаашаа ордог болох нь эрхгүй сонирхол татаад зогсохгүй, магадгүй чанаргүй шатахуун үйлдвэрлэдэг байх вий гэсэн хардлагыг төрүүлсэн юм.

Монгол Улсад завсрын бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрөлтэй гурван компани байдаг юм байна. Уг бүтээгдэхүүнд ямар шаардлага тавидаг, хяналт, шалгалтыг хэрхэн хийдгийг НМХГ-аас тодруулахад “Тусгай зөвшөөрөл өгдөг газар буюу УУХҮЯ-аас үйлдвэрлэл явуулж байгаа эсэхэд хяналт тавих ёстой” гэсэн тайлбар өгсөн юм. Тиймээс тус яамнаас тодруулга авах гэтэл бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин нэрээ хэлэхийг хүсээгүй зарим алба хаагчдын хэлснээр завсрын бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирэх болсон шалтгаан нь түүхий эдийн нэр төрөл, хэмжээнд хязгаарлалт тавьдаггүйтэй холбоотой. Нөгөөтэйгүүр энэ төрлийн бүтээгдэхүүнийг ямар зориулалтаар ашиглаж байгаад хяналт тавигдаггүй. Тиймээс шатахууны түүхий эдийн нэр төрлөөр нь онцгой албан татвар тогтоох шаардлагатай гэсэн юм.

Үүнээс үзвэл, завсрын бүтээгдэхүүнд улсын хилээр оруулж ирэхэд хязгаарлалт тавьдаггүй бөгөөд түүхий эдийг дамлаж зардаг эсэхийг ч үгүйсгэх аргагүй юм байна. Юу гэхээр улсын хилээр актон тоо өндөр, шаардлага хангасан автобензин орж ирдэг гэх мөртлөө дотоодод борлуулагдахаараа чанар нь буурч, актон тоо нь хэмжээндээ хүрэхгүй болчихдог асуудлыг завсрын бүтээгдэхүүнтэй холбож үзэхээс өөр арга алга. Бидний уулзсан эх сурвалжууд ч гэсэн үүнийг батлах мэдээлэл өгсөн. Тиймээс бид сурвалжлагаа цаашид үргэжлүүлэн хүргэх болно. 

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, дээрх асуудалтай холбогдуулан үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Ерөнхий сайдын захирамж гарчээ. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар НМХГ, АМГТГ, ШӨХТГ, УУХҮЯ зэрэг нийт 10 орчим байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж, шалгалт хийхээр болсон байна.

Гэрэл зургийг: MPA.MN

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598980
0 эможи

keyboard_arrow_up