Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний ногооны үнэ 12-46 хувиар буурчээ

2018 оны 8 сарын 20

хүнсний ногоо зурган илэрцүүд

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2018 оны 8-р сарын 15-ны байдлаар

Энэ сарын 15-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 7.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 6.0 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.6, үхрийн ястай махны үнэ 12 хувь, үхрийн цул махны үнэ 10 хувь, адууны ястай махны үнэ 8 хувь, ямааны ястай махны үнэ 2.8 хувиар буурсан байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 6.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.7 хувь, үхрийн цул махны үнэ 6.3 хувь, адууны ястай махны үнэ 2.0 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар буурсан байна.

Махны үнэ төрлөөсөө хамааран 12-2 хувиар буурчээ.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6810 төгрөг,

Үхрийн /ястай/ мах 7980 төгрөг,

Үхрийн цул мах 9730 төгрөг,

Адууны /ястай/ мах 6250 төгрөг,

Ямааны /ястай/ мах 5350 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Савласан дээдийн дээд гурилын үнэ өмнөх сараас 0.3, хувиар өссөн бол 1-р зэргийн задгай гурилын үнэ 0.5 хвуь, 2-р зэргийн гурилын үнэ 0.6 хувиар буурсан байна.

Гурилын үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад дээдийн дээд савласан гурилын үнэ 0.6 хувиар өссөн бол 1-р зэргийн задгай гурилын үнэ 0.5 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 0.4 хувиар буурсан бол өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 1.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.2 хувиар буурсан байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 39.2 хувь, луувангийн үнэ 40.0 хувь, байцааны үнэ 36.3 хувь, хүрэн манжингийн үнэ 46.1 хувь, сонгины үнэ 12.2 хувиар тус бүр буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхоос  төмсний үнэ 41.0 хувь, луувангийн үнэ 37.9 хувь, байцааны үнэ 24.0 хувь, хүрэн манжингын үнэ 31.3 хувь, сонгины үнэ 9.5 хувиар тус бүр буурсан байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 8-р сарын 15-ны байдлаар сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар буурч, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өссөн бол задгай сүүний өөрчлөлтгүй байлаа. Өмнөх 7 хоногоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.1 хувь, өмнөх 7 хоногынхоос 0.6 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхоос 19.9 хувиар буурсан байлаа.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594011
0 эможи

keyboard_arrow_up