Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж, өмнөх оны мөн үеэс 0.24 хувиар өслөө

2017 оны 12 сарын 15

2017 оны 11 дүгээр сарын байдлаар орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж, өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.24 хувиар өсжээ.

Arslan.mn

Шинэ орон сууцны үнийн индекс 1.16 гарсан нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.26 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин хуучин орон сууцны үнийн индекс 0.92 гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.47 хувиар өсөж, өнгөрсөн оны мөн үеэс 0.50 хувиар буурчээ. Шинэ орон сууцны нэг ам метрийн үнэ 11 дүгээр сарын байдлаар хоёр сая 201 мянган төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 6.77 хувиар өссөн аж.. Харин хуучин хоёр өрөө байрын дундаж үнэ ам метр нь 71 мянга 223 төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.17 хувиар буурсан байна. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу ам метр нь дунджаар гурван сая гаруй төгрөгийн үнэтэй байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 1.6 сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Урьд өмнөх жилүүдэд 40-өөс доош ам метр талбайтай орон сууцууд эрэлт ихтэй байсан бол энэ онд дундаж буюу 40-80 ам метр талбайтай орон сууцууд эрэлт ихтэй байгааг “Тэнхлэг зууч” компани онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51151
0 эможи
keyboard_arrow_up