COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 49 мөнгөөр сулрав

2017 оны 11 сарын 29

Arslan.mn

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 49 мөнгөөр суларч, 2444.6 нэгжид хүрлээ. Хэдий тийм боловч төгрөгийн ханшийн өөрчлөлтийн дундаж 11 дүгээр сар гарснаас хойш 0.02 хувьтай байна. Харин юаньтай харьцах төгрөгийн ханш чангарч, 370.44 нэгж, рубльтэй харьцах төгрөгийн ханш 42 нэгжид хүрч, суларчээ. Монголбанк санхүүгийн зах зээлд эрсдэл үүсгэлгүйгээр ханшийг тогтвортой түвшинд барих бодлого баримталж байгаа юм. “Fitch” агентлагийн харьяа “BMI Research” ирэх онд ам.доллартай харьцах төгрөгийн дундаж ханш 2480-д хүрнэ гэж таамаглажээ. Үүнээс өмнө ам.доллартой харьцах төгрөгийн дундаж ханш 2375 нэгжтэй тэнцэнэ гэж үзэж байсан бол ийнхүү төлөвөө сулруулсан байна. Өөрөөр хэлбэл, инфляцын дарамт нэмэгдсэнээр төгрөгийн ханш сулрах магадлалтай гэж дүгнэж байгаа боловч цаашид ханш огцом унахгүй гэж үзэж байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр болсны дараа нэг ам.доллар 2404.49 төгрөгтэй тэнцэж байсан бол даваа гарагийн хаалтын ханшаар 2444.60 нэгжид хүрчээ. Хөтөлбөрт хамрагдсаны дараа чангарч байсан төгрөгийн ханш одоо харьцангуй тогтвортой түвшинд хэлбэлзэж байгааг эдийн засагчид онцолж байна.

Үүнээс гадна мягмар гарагт явагдсан гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкнууд 2440.27 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 1.5 сая ам.доллар худалдан авах, 2444.60 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 2.0 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50392
0 эможи
keyboard_arrow_up