Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны ҮНЭ буурчээ

2017 оны 11 сарын 16

Монгол банк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Судалгаанд зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4918 орон сууцны үнийг хамруулжээ. 

Орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зах зээлд нийлүүлэгдсэн хуучин орон сууцны үнэ буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ. Орон сууцны үнийн индексийг 2013 оноос тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байдаг. Харин  2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ буурч эхэлсэн. Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 2 сая 178 мянган төгрөг болж өмнөх сараас 0.92 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.86 хувиар тус тус өсчээ.

ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ-ИЙН ДУНДАЖ ҮНЭ /2017.10/

Орон сууцны дундаж үнэ

2,178,000 төгрөг

Жилийн өсөлтийн хувь

6.86%

Сарын өсөлтийн хувь

0.92%

Хамгийн өндөр үнэтэй

Сүхбаатар

Хамгийн бага үнэтэй

Сонгино хайрхан

Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өмнөх сараас 0.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.23 хувиар тус тус буурсан байна.

ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2017.10/

Орон сууцны дундаж үнэ

71,861,000 төрөг

Жилийн өсөлтийн хувь

-5.23%

Сарын өсөлтийн хувь

-0.15%

Хамгийн өндөр үнэтэй

Сүхбаатар

Хамгийн бага үнэтэй

Сонгино хайрхан

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49781
0 эможи
keyboard_arrow_up