COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хуралдай“ бондын ханш 20 центээр өсчээ

2017 оны 10 сарын 13

Есдүгээр сарын сүүлийн гурван долоо хоног тасралтгүй унасан “Хуралдай” бондын ханш аажмаар эргэн өссөнөөр өнгөрсөн сарын 21-ны түвшинд дахин хүрлээ.

Image result for ХУРАЛДАЙ БОНД

Даваа гарагаас хойш ханш нь 20 цент орчмоор өссөнөөр, өнөөдрийн байдлаар 112.8 ам.долларт хүрээд байна. Ерөнхий сайд С.Хүрэлсүх Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн нь бондыг хугацаандаа эргүүлэн төлөх итгэлийг нэмэгдүүлж, ханшийг өргөхөд сайнаар нөлөөлж байна гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.

2022 онд төлөгдөх 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш ч бас энэ долоо хоногт Засгийн газар байгуулагдаж байгаатай холбоотойгоор чангарч, 40 орчим центээр өссөнөөр 98 ам.долларыг даваад байна. Өөрөөр хэлбэл “Чингис” бондын ханш түүхэн дээд түвшиндээ тун ойрхон ирээд байна гэсэн үг аж. Өмнө нь Засгийн газар унахаас өмнөхөн есдүгээр сарын эхний долоо хоногт 98.4 ам.доллар хүрч байсан юм.

Энэ оны тавдугаар сард Монголт Улстай адил Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан Ямайк улсын бондыг харвал бондын ханшийн хөдөлгөөн тун төстэй буюу тавдугаар сараас хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. Мөн ханш нь есдүгээр сард унаад эргэн өсөж байгаа аж. Хэдий тийм боловч уналтын шалтгаан нь Засгийн газрын шинэчлэл биш, хар салхины аюул Карибын тэнгисийг дайрсантай холбоотой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48111
0 эможи
keyboard_arrow_up